Аюулгүй байдлын журам

Аюулгүй байдлыг хангах үүднээс дараах эд зүйлсийг ОУШХБ-н СВМТ-д нэвтрүүлэхийг хориглоно:

  • Гар цүнхнээс бусад бүх төрлийн цүнх, үүргэвч болон ачаа тээш
  • Битүүмжлэгдсэн дугтуй эсхүл баглаа боодол бүхий зүйлс
  • Хоол болон шингэн хүнс
  • Зэвсэг, зэвсгийн чанартай зүйлс
  • Шатамхай болон тэсэрч дэлбэрэх бодис
  • Хурц үзүүртэй зүйлс

Хамгаалалтын ажилтан шаардлагатай гэж үзвэл дээрх жагсаалтаар үл хязгаарлагдан бусад эд зүйлсийг хориглож болно.

Виз мэдүүлэгчдийн хувийн нууцыг хамгаалах зорилгоор СВМТ-д гар утас болон бусад бичлэг хийх төхөөрөмжийг ашиглахыг хатуу хориглоно.

Виз мэдүүлэгчийн болон төвийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор СВМТ-н бүх хэсэгт хяналтын камер ажиллаж байна.

Хэт ачаалал үүсгэхгүй байх үүднээс, виз мэдүүлэгч нь визний материалаа хамт мэдүүлж байгаагаас бусад тохиолдолд найз нөхөд, хамаатан садан, бизнесийн хамтрагч гэх мэт олон хүнтэй хамт ирэхгүй байхыг зөвлөж байна.

Энэ нь насанд хүрээгүй хүүхэд, ахмад настан, тусгай хэрэгцээт иргэд, эсхүл СВМТ-д ашиглагдаж байгаа хэлээр харилцах боломжгүй гадаадын иргэдэд хамаарахгүй.