Бүгд Найрамдах Солонгос Улсын (БНСУ) Засгийн Газраас Монгол улсын иргэд болон Монгол улсад оршин суугаа гуравдагч орны иргэдийн виз мэдүүлэгтэй холбоотой мэдээлэл, үйлчилгээг Улаанбаатар хот дахь Солонгосын Виз Мэдүүлэх Төв (СВМТ) дамжуулан үзүүлэх албан ёсны эрхийг Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагад (ОУШХБ) олгосон болно.

Та визний материалаа бүрдүүлж эхлэхээс өмнө, БНСУ-д визгүй зорчих орны иргэн мөн эсэхээ энд дарж шалгана уу.  

ОУШХБ-ын Солонгосын Виз Мэдүүлэх Төв (СВМТ) нь дараах үйлчилгээг үзүүлнэ: 

  • Ерөнхий мэдээллийн үйлчилгээ (Виз мэдүүлэгчдэд болон Төлөөлөн гүйцэтгэх байгууллагуудад)
  • Визний шаардлагад нийцүүлэн Виз мэдүүлгийн маягт, Бүрдүүлэх материалын жагсаалтыг тараах
  • Визний материалыг хүлээн авах (Паспорт болон бусад шаардлагатай бичиг баримтууд) 
  • Бүрдүүлж ирсэн бичиг баримтын бүрэн эсэхийг шалгах.
  • Виз мэдүүлэг болон үйлчилгээний хураамжийг авах
  • Солонгосын визний албан ёсны цахим хуудсанд виз мэдүүлэгчийн хувийн мэдээллийг оруулах
  • Виз мэдүүлэгчийн материалыг БНСУ-ын ЭСЯ-д хүргэж өгөх, гарсан хариуг хүлээн авах
  • Паспорт болон бусад нэмэлт бичиг баримтыг буцаан олгох (Виз мэдүүлэгчдэд болон Төлөөлөн гүйцэтгэх байгууллагуудад)  
  • Виз мэдүүлэгчийн болон БНСУ-ын ЗГ-ын шаардлагын дагуу бусад үйлчилгээг үзүүлэх

  

Хуурамч вэбсайтын талаар анхааруулах нь

Хуурамч вэбсайт болон визний порталуудаас болгоомжилно уу. Солонгосын визний портал сайтыг дуурайсан хуурамч вэбсайт (www.visa-go.kr) байгааг олж тогтоолоо. Визтэй холбоотой албан ёсны вэбсайтууд нь www.visa.go.kr болон Солонгосын виз мэдүүлгийн төвийн www.visaforkorea.mn болно.