Виз мэдүүлгийн явц

ВИЗНИЙ БИЧИГ БАРИМТ ХҮЛЭЭН АВАХ 

Виз мэдүүлэгч нь Солонгосын Виз Мэдүүлэх Төв болон бусад Төлөөлөн Гүйцэтгэх Байгууллагуудад визний материалаа хүлээлгэн өгнө. Солонгосын Виз Мэдүүлэх Төв болон бусад Төлөөлөн гүйцэтгэх байгууллагын хаягийг Солонгосын виз мэдүүлэх төв-ийн цахим хаягийн холбоо барих хэсгээс харна уу.

Олон Улсын Шилжилт Хөдөлгөөн хариуцсан Байгууллагын Солонгосын Виз Мэдүүлэх Төвд  ВИЗ МЭДҮҮЛЭХИЙН ТУЛД

Виз мэдүүлэхээс өмнө Солонгосын Виз Мэдүүлэх Төв -ийн цахим хаягийн мэдэгдэл хэсэг дэх виз мэдүүлэх журамд гарсан өөрчлөлтүүд болон виза файндертай танилцана уу.

1. Тохирох визний ангиллаа сонгох.

2. Бүрдүүлэх бичиг баримтын дагуу материалаа бэлдэх.

3. СВМТ-д очих.

4. Хураамж төлөх .

  • Солонгосын Виз Мэдүүлэх Төв -ийн төгрөгийн дансанд төлөөлөн гүйцэтгэх үйлчилгээний болон бусад үйлчилгээний хураамж төлөх.
  • Солонгосын Виз Мэдүүлэх Төв -ийн долларын дансанд визний хураамж төлөх.
  • Солонгосын Виз Мэдүүлэх Төв -ийн зүгээс төлбөрийн баримт хэвлэн олгоно. Ингэснээр виз мэдүүлэг хүчин төгөлдөр болох бөгөөд паспортаа буцаан авахдаа заавал уг баримтыг авч ирнэ.

5. Бүрдүүлсэн бичиг баримтаа төлбөрийн баримтын хамт Солонгосын Виз Мэдүүлэх Төв -д өгнө.

6. Солонгосын Виз Мэдүүлэх Төв нь бүх бичиг баримт бүрэн эсэхийг шалгана. Солонгосын Виз Мэдүүлэх Төв нь бүх бичиг баримтыг дахин нягталсны дараа БНСУ-ын мэдээллийн системд бүртгэж оруулна.

7. Солонгосын Виз Мэдүүлэх Төв нь бүх бичиг баримтыг Монгол улс дахь БНСУ-ын ЭСЯ-нд хүлээлгэж өгнө.

8. Монгол улс дахь БНСУ-ын ЭСЯ нь бүрдүүлсэн бичиг баримтуудыг шалгаж, шийдвэрээ гаргана.

9. Солонгосын Виз Мэдүүлэх Төв нь БНСУ-ын ЭСЯ-наас паспорт болон шийдвэрийн хариуг авна.

10. Солонгосын Виз Мэдүүлэх Төв -өөс виз мэдүүлэгч рүү холбогдон паспортаа буцаан авахыг мэдэгдэнэ.

11. Солонгосын Виз Мэдүүлэх Төв -өөс паспортаа буцаан авах.

ТӨЛӨӨЛӨН ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГУУДАД ВИЗЭЭ МЭДҮҮЛЭХИЙН ТУЛД

Визээ мэдүүлэхээс өмнө СВМТ-ийн цахим хаягийн мэдэгдэл хэсэг дэх виз мэдүүлэх журамд гарсан өөрчлөлтүүд болон виза файндертай танилцана уу.

1. Тохирох визний ангиллаа олох.

2. Бүрдүүлэх бичиг баримтын дагуу материалуудаа бэлдэх.

3. Төлөөлөн гүйцэтгэх байгууллагад (ТГБ) очих.

4. Хураамж төлөх

  • СВМТ-ийн төгрөгийн дансанд төлөөлөн гүйцэтгэх үйлчилгээний хураамж төлөх.
  • СВМТ-ийн долларын дансанд визний хураамж төлөх.

5. Бүрдүүлсэн бичиг баримтаа төлбөрийн баримтын хамт ТГБ -д өгөх.

6. ТГБ нь бүрдүүлсэн бичиг баримтуудыг СВМТ-д хүргэнэ. 7. СВМТ нь бүх бичиг баримтын бүрэн эсэхийг дахин нэг нягталсны дараа БНСУ-ын мэдээллийн системд бүртгэж оруулна.

8. СВМТ нь бүх бичиг баримтыг Монгол улс дахь БНСУ-ын ЭСЯ-нд хүргэж өгнө.

9. Монгол улс дахь БНСУ-ын ЭСЯ нь бүрдүүлсэн бичиг баримтуудыг шалгаж, шийдвэрээ гаргана.

10. СВМТ нь БНСУ-ын ЭСЯ-наас паспорт болон шийдвэрийн хариуг авна.

11. СВМТ-өөс ТГБ-дад паспортуудыг буцаан олгоно.

12. ТГБ-аас паспортаа буцаан авах.   

ТӨЛӨӨЛӨН ВИЗ МЭДҮҮЛЭХ ТОХИОЛДОЛД  

Төрөл

Шаардагдах бичиг баримт

Виз мэдүүлэгчийн холбоо хамаарал

Төлөөлж буй хүний бичиг баримт

Харилцаа хамаарлыг нотлох бичиг баримт

Итгэмжлэл*

Шууд хамааралтай гэр бүл

Төрсөн эцэг эх, эхнэр нөхөр, насанд хүрсэн болон насанд хүрээгүй хүүхэд

O

Гэр бүлийн холбоо хамаарлыг нотлох бичиг баримт

-

Өвөө, эмээ

O

O

Виз мэдүүлэгч нь 70-аас дээш настай, эрүүл мэндийн шалтгаантай, хөгжлийн бэрхшээлтэй /3 дугаар зэргээс дээш/ зэрэг шалтгаанаар гуравдагч этгээдэд виз мэдүүлэх эрхээ итгэмжлүүлсэн тохиолдолд 

O

 

Өөрийн биеэр виз мэдүүлэх боломжгүйг нотлох бичиг баримт

O

Байгууллагын удирдах албан тушаалтан эсвэл сургуулийн багш

O

Ажлын газрын тодорхойлолт

O

 

*Итгэмжлэл нь нотариатаар баталгаажсан байх.

  • Нотариатаар баталгаажуулсан итгэмжлэхийг зайлшгүй Солонгос хэл дээрх орчуулгын хамт өгөх шаардлагатай. Солонгос орчуулга дутуу тохиолдолд виз мэдүүлэгчийн материалыг хүлээн авахаас татгалзаж болно.
  • Төлөөлөгч нь виз мэдүүлэгчийн пасспортыг өмнөөс нь буцаан авах тохиолдолд итгэмжлэх дээрээ энэ талаар тусгасан байх шаардлагатай. Хэрэв тусгасан тохиолдолд дахин итгэмжлэх авах шаардлагагүй.

ВИЗ ШАЛГАХ ХУГАЦАА

Виз мэдүүлсний дараах шалгах хугацаа нь дараах хүчин зүйлүүдээс шалтгаалан өөрчлөгдөх боломжтой.

  • Визний ангилал
  • Баримт бичгийн нарийн төвөгтэй байдал
  • Баримт бичгийн бүрэн бүтэн, үнэн зөв байдал
  • Ярилцлага хийх шаардлагатай
  • Цаг үеийн нөхцөл байдал

Солонгосын Виз Мэдүүлэх Төв -өөс виз мэдүүлсэн бичиг баримтыг хүлээн авсны дараа БНСУ-ын Элчин сайдын яамнаас визний мэдүүлгийг хянан үзэхэд шаардагдах хугацаа нь ажлын өдрөөр дараах байдалтай байна. Шалгагдах тодорхой хугацаа нь визний төрлөөс хамаарч өөр өөр байж болно.

     - Эмчилгээ, виз авах зөвшөөрлийн код : 7 хоног

     - Байгууллага болон Гэр бүлийн урилга, сургалтын виз : 20 хоног

     - Богино хугацааны аялал (Олон удаагийн виз хамаарна) : 80 хоног

     - Гэрлэлт цагаачлагчийн эцэг эх, гэр бүл (F-1-5) визний хувьд виз мэдүүлсэн өдрөөс хойш 80 хоног, Гэрлэлт цагаачлалын виз (F-6) мэдүүлсэн өдрөөс хойш 80 хоногоос дээш

     ※ Виз мэдүүлэх иргэдийн тоо хэмжээ болон виз мэдүүлж буй иргэний хувийн нөхцөл байдлаас хамааран визний материал шалгах хугацаанд өөрчлөлт орох боломжтой

Виз шалгагдах хугацаа болон визний хүчинтэй хугацааг хангалттай бодолцон, виз болон холбогдох бичиг баримтуудаа өгөхийг сануулж байна.

Яаралтай тохиолдолд визний мэдүүлгийг зөвхөн зохих үндэслэл, нотлох баримттай тохиолдолд түргэсгэх асуудлыг авч үзэж болно. Өргөдөл гаргахдаа дэлгэрэнгүй тайлбарыг тусгах шаардлагатай.  

ПАСПОРТ БУЦААН ОЛГОХ

Виз шалгагдаад дууссан тухай утсаар холбогдсоны дараа паспортаа буцаан авна. СВМТ-өөс паспортаа буцаан авахдаа дараах баримтуудыг заавал авч ирнэ.

Пасспорт түр буцаан авах тухай

БНСУ-д виз мэдүүлэгч нь “Пасспорт түр буцаан авах хүсэлт” гаргах боломжтой байдаг. Визний портал болох www.visa.go.kr дээрх статус “application received” буюу “Өргөдлийг хүлээн авсан” төлөвт байгаа үед тус хүсэлтийг гаргана. “Under review” – “хянагдаж байгаа” эсвэл идэвхгүй байгаа тохиолдолд БНСУ-ын Элчин Сайдын Яам-нд визний мэдүүлгийг буцаах /болих/ хүсэлт гаргаснаар пасспортаа авах боломжтой.

- БНСУ-ын Элчин сайдын яаманд ажлын өдрүүдэд 9-11:30 цагийн хооронд пасспорт түр буцаах хүсэлтээ мэдүүлнэ.

- Хүсэлтээ мэдүүлсэн тохиолдолд ажлын 2 өдрийн дараа 14 цагаас хойш KVAC-аас ирж авна.

- Түр буцаан авсан пасспортаа 4 долоо хоногийн дотор KVAC-т буцааж өгөх ёстой. Буцааж өгөөгүй тохиолдолд виз мэдүүлэхээс татгалзах болно.

- Пасспортыг буцаан өгөхдөө виз мэдүүлгийн дугаарын хамт хавсаргасан байхыг анхаарна уу. 

 

ВИЗ МЭДҮҮЛЭГЧ ӨӨРИЙН БИЕЭР ИРЭХ ТОХИОЛДОЛД

Виз мэдүүлэгч өөрийн биеэр ирж паспортаа буцаан авах бол виз мэдүүлэгч мөн эсэхийг тодруулахын тулд дараах бичиг баримтуудыг заавал авч ирнэ. Зайлшгүй шаардлагатай бичиг баримтаа авч ирээгүй тохиолдолд паспорт буцаан олгохоос татгалзах боломжтой.

- Виз мэдүүлэгчийн иргэний үнэмлэх

- Солонгосын Виз Мэдүүлэх Төв -д визээ мэдүүлсэн бол хэвлэж өгсөн төлбөрийн баримтаа авч ирнэ.

ТӨЛӨӨЛӨГЧ ХҮН НЬ ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН ПАСПОРТЫГ БУЦААН АВАХ БОЛ

Төлөөлөгч хүн нь виз мэдүүлэгчийн паспортыг буцаан авах бол дараах бичиг баримтуудыг заавал авч ирнэ. Заавал шалгуулах бичиг баримтаа авч ирээгүй тохиолдолд паспорт буцаан олгохоос татгалзах боломжтой.

Төлөөлөгч хүн нь виз мэдүүлэгчийн эхнэр, нөхөр, аав, ээж, хүүхэд, эмээ, өвөө, ач, зээ бол дараах бичиг баримтуудыг заавал хамт авч ирнэ. Заавал үзүүлэх бичиг баримтаа авчраагүй тохиолдолд паспорт буцаан олгохгүй.

- Виз мэдүүлэгчийн иргэний үнэмлэх

- Төлөөлөгч хүний иргэний үнэмлэх

-  СВМТ-д визээ мэдүүлсэн бол хэвлэж өгсөн төлбөрийн баримтаа авч ирнэ.

-  Виз мэдүүлэгчийн болон төлөөлөгч хүний төрөл садангийн лавлагаа

  • Төрөл садангийн лавлагаа нь дээр дурдсан садангийн холбоог тодруулах зорилготой.

- Төлөөлөн паспорт авах зөвшөөрлийн бичиг (Маягтыг татах)

  • Хэдийгээр төлөөлөгч хүн нь виз мэдүүлэгчийн ойрын холбоо хамаарал бүхий хүн байсан ч “Төлөөлөн паспорт авах зөвшөөрлийн бичиг”- ийг заавал бөглөсөн байх шаардлагатай.
  • Тус төлөөлөх бичигт дараах мэдээллүүдийг тусгасан байх шаардлагатай. (Төлөөлөгч хүний мэдээлэл болон хэн, хэзээ, хаанаас паспортыг авахыг нарийн тусгах.) Зөвшөөрлийн бичгийн агуулга зөрчвөл паспорт буцаан олгохоос татгалзах боломжтой. Төлөөлөн паспорт авах зөвшөөрлийн бичгийн загварыг эндээс харна уу.
  • Тус бичиг нь төлөөлөгч паспорт хүлээн авснаас хойш 14 хоногийн дараа устгагдана.

Төлөөлөгч хүн нь виз мэдүүлэгчийн ах, эгч, авга, нагац, үеэл зэрэг төрөл садангийн холбоотой бол дараах бичиг баримтуудыг заавал бүрдүүлж ирнэ. Заавал шалгуулах бичиг баримтаа авчраагүй тохиолдолд паспорт буцаан олгохгүй.

- Виз мэдүүлэгчийн иргэний үнэмлэх

- Төлөөлөгч хүний иргэний үнэмлэх

- Солонгосын Виз Мэдүүлэх Төв -д виз мэдүүлсэн бол хэвлэж өгсөн төлбөрийн баримтаа авч ирнэ.

- Виз мэдүүлэгчийн болон төлөөлөгч хүний төрөл садангийн лавлагаа

  • Төрөл садангийн лавлагаа нь дээр дурдсан садангийн холбоог тодруулах зорилготой.

- Нотариатаар баталгаажуулсан итгэмжлэх

  • Нотариатаар баталгаажуулсан итгэмжлэх дээр виз мэдүүлэгч нь төлөөлөгч хүнд  итгэмжилж байгаа агуулгыг дэлгэрэнгүй тусгах (виз мэдүүлэгчийн болон  төлөөлөгч хүний мэдээлэл болон хэзээ, хаана визээ мэдүүлэх, итгэмжлэх эрхүүдийн хязгаарыг нарийн тусгах) итгэмжлэлийн агуулга зөрчвөл паспорт буцаан олгох боломжгүй.
  • Хэрэв төлөөлөн виз мэдүүлсэн хүн паспортыг буцаан авах бол тус агуулгыг анхнаасаа итгэмжлэл дээр тусгасан байх шаардлагатай. Ийм тохиолдолд дахин итгэмжлэх авах шаардлагагүй болно. 

Нотариатаар баталгаажуулсан итгэмжлэхийн орчуулга

  • Нотариатаар баталгаажуулсан итгэмжлэхийг Солонгос хэл дээрх орчуулгын хамт авч ирэх шаардлагатай. Солонгос орчуулга дутуу тохиолдолд паспорт буцаан олгох боломжгүй.

 Визний шийдвэр хүлээх

Виз мэдүүлэх үйл явцыг шалгах тохиолдолд БНСУ-ын виза портал (visa.go.kr)-ын виз мэдүүлгийн үйл явцыг шалгах, хэвлэх хэсэгт хандана уу.

  • Виз мэдүүлгийн үйл явцыг шалгах, хэвлэх дээр дарж “Дипломат байгууллага” гэдгийг сонгох
  • Виз мэдүүлэгчийн паспортын дугаар, паспорт дээрх овог, нэр, төрсөн он сар өдрийг оруулж шалгана.

track the visa application

Виз мэдүүлсний дараах шалгах хугацаа нь дараах хүчин зүйлүүдээс шалтгаална:

  • Визний ангилал
  • Баримт бичгийн нарийн төвөгтэй байдал
  • Баримт бичгийн бүрэн бүтэн, үнэн зөв байдал
  • Ярилцлага хийх шаардлагатай
  • Цаг үеийн нөхцөл байдал

Солонгосын Виз Мэдүүлэх Төв -д визний мэдүүлгийг хүлээн авснаас хойш БНСУ-ын ЭСЯ-нд виз шалгагдах хугацаа нь ажлын 14 хоног байна. Визний төрлөөс хамааран шалгах хугацаанд өөрчлөлт орж болно. Жишээлбэл, гэрлэлт цагаачлалын визтэй хүний гэр бүл (F-1-5) өргөдөл гаргаснаас хойш нэг сар, гэрлэлт цагаачлалын виз (F-6) нь хүсэлт гаргасан өдрөөс хойш хоёр сарын хугацаатай шалгагдах болно. Визний материалаас шалтгаалан дээр дурдсанаас илүү хугацаанд шалгагдах магадлалтай. Түүнчлэн, богино хугацааны визний хүчинтэй хугацаа нь 90 хоног байна. Виз шалгагдах хугацаа болон визний хүчинтэй хугацааг хангалттай бодолцон, виз болон холбогдох бичиг баримтуудаа өгөхийг сануулж байна.