Мэдээ мэдээлэл

БНСУ-д зорчих шаардлагатай бичиг баримтын жагсаалт (Виза ФайндеР)

Виз мэдүүлэх материалын жагсаалт “Виза файндер”/БНСУ-д зорчих шаардлагатай бичиг баримтын жагсаалт -т гарсан өөрчлөлтийг энд дарж татаж авч танилцана уу.

 

Cэрэмжлүүлэг 

Сүүлийн үед хууль бусаар виз зуучлагчид (Гадаад ажилчдыг хилээр нэвтрэн  оруулж ирэхэд нь дэмжлэг үзүүлнэ )гэж  худал мэдүүлж, холбогдох төрийн байгууллагуудын дүр эсгэж , их хэмжээний мөнгө нэхэмжилсэн хэрэг  ихээр  гарч байна. Иймээс иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байна уу *Солонгост гадаад ажилчин авах тухай мэдээллийг зөвхөн Монгол Улсын Хөдөлмөр, хүний нөөцийн хөгжлийн албан ёсны цахим хуудас болон холбогдох хаягаас авна уу.

Монголын Улсын  Хөдөлмөрийн яам: : www.hudulmur-halamj.gov.mn, 7712-1285

Солонгос Улсын  Хүний нөөцийн хөгжлийн алба Монгол дахь салбар:www.monkor.net, 11-310949

Хуурамч вэбсайт болон визний порталуудаас болгоомжилно уу. Солонгосын визний портал сайтыг дуурайсан хуурамч вэбсайт байгааг олж тогтоолоо. Визтэй холбоотой албан ёсны вэбсайтууд нь www.visa.go.kr болон Солонгосын виз мэдүүлгийн төвийн www.visaforkorea.mn болно.

 

1. Виз мэдүүлэхдээ өөрийн биеэр ирж визээ мэдүүлэх журамтай. Төлөөлөн виз мэдүүлэх болон төлөөлөн паспорт хүлээн авах журмын талаар энэхүү сайтны Виз мэдүүлгийн явц хэсгээс шалгана уу.    

2.  Паспортын хүчинтэй хугацаа өргөдөл гаргасан өдрөөс хойш дор хаяж 6 сар байх ёстой. Хэрэв визний шалгалтын үеэр таны паспорт дахин олгогдвол визний портал дээрх паспортын мэдээллээ та өөрөө өөрчлөх боломжтой.

3.  Бүх бичиг баримтыг эх хувиар нь мэдүүлэх ёстой бөгөөд диплом, төрсний гэрчилгээ, гэрлэлт бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичиг баримтыг шалгаж дууссаны дараа эх хувийг буцаан олгох бөгөөд бусад бичиг баримтыг буцаан олгохгүй. Хүчинтэй байх хугацаа тодорхойгүй баримт бичгийн хувьд зөвхөн өргөдөл гаргасан өдрөөс хойш 3 сарын дотор гаргасан баримт бичгийг хүлээн авна.

4. Монгол Улсын төрийн байгууллагаас олгогдож буй лавлагааг (төрсний гэрчилгээ, гэрлэлт бүртгэлийн гэрчилгээ г.м) E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авсан байх ёстой. Хэрэв E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авах боломжгүй тохиолдолд төрсний гэрчилгээ, гэрлэлт бүртгэлийн гэрчилгээ зэргийг эх хувиар нь лавлагааны хамт өгнө.

5.  Бүрдүүлэх бичиг баримтыг шаардлагатай тохиолдолд визний шалгалтын явцад нэмж хасах, өргөдөл гаргагчидтай ярилцлага хийж болно.

6.  Хуурамч, засварласан зэрэг зөрчилтэй бичиг баримт бүрдүүлж өгсөн болон визний хууль бус үйлдэл гаргасан зөрчил нь 2 удаа илэрсэн тохиолдолд уг этгээдэд Монгол улсын хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ба, БНСУ-ын холбогдох журам(удирдамж)-ын дагуу хилээр нэвтрэхийг хязгаарлана.

7.  Виз мэдүүлгийн маягт дээр зорчих зорилго, холбогдох утасны дугаар, ажлын газар гэх мэт худал мэдээлэл оруулсан тохиолдолд виз татгалзах шалтгаан болох бөгөөд улмаар тодорхой хугацаагаар виз олгохоос татгалзана.

8.  Виз олгогдсон боловч хилээр нэвтрэх нөхцөлийг хангаагүй тохиолдолд БНСУ-ын нисэх онгоцны буудал, далайн боомт дээр хилээр нэвтрүүлэхээс татгалзаж болно.

9.  Урт хугацаагаар оршин суух ангиллын виз мэдүүлэх эсвэл Хууль зүйн яамнаас тогтоосон оршин суух ангиллын виз мэдүүлэх тохиолдолд ЭСЯ-аас заасан эмнэлгээс сүрьегийн оношлогооны хуудас зайлшгүй бүрдүүлж өгнө. Оршин суух хугацаа нь 90 хоногоос бага ч урт хугацаагаар оршин суух ангиллын виз мэдүүлэх тохиолдолд мөн адил сүрьегийн оношлогооны хуудас өгнө. ЭСЯ-аас заасан эмнэлгүүдийн мэдээллийг хуудасны доод хэсгээс үзнэ үү. Сүрьеэгийн тест өгөх явц болон сүрьеэгийн тестийн хариу бөглөх маягтад 2022 оны 12-р сард өөрчлөлт орсныг анхаарна уу.

(Дараах хүмүүст хамааралгүй : Дипломат/Албан ажлын виз мэдүүлэгч, 6-аас доош насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй)

10. Давхар иргэншилтэй (Монгол/Солонгос) иргэдэд Монгол улсын паспорт дээр нь Солонгосын виз олгодоггүй. Хэрэв БНСУ-ын паспорт байхгүй тохиолдолд ЭСЯ-нд хандан хүсэлт гаргана уу. Харин БНСУ-ын паспортаар зорчих боломжгүй зайлшгүй шалтгаантай тохиолдолд богино хугацааны энгийн ангилалын (C-3) виз мэдүүлэх боломжтой.   

11. Визний төвийн ажилтанд шууд болон шууд бус байдлаар хүч хэрэглэх, зохисгүй үг хэлээр доромжлох, биед нь халдах, айлган сүрдүүлэх зэрэг зүй бус үйлдэл гаргасан тохиолдолд визийг татгалзах болон виз мэдүүлэх эрхийг 3 жил хүртэлх хугацаагаар хязгаарлах болно.

*Уригч талын дээрхтэй адил үйлдэл нь мөн адил виз мэдүүлэгчийн визний материал шалгах үйл явц болон үр дүнд нөлөөлж болно.Дээрх үйлдлээс үүдэн асуудал үүсэхгүй байх тал дээр анхаарна уу.

12. Виз

мэдүүлээд татгалзсан хариу авсан тохиолдолд татгалзсан хариу өгсөн өдрөөс 6 сарын дараа виз мэдүүлэх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг хуудасны доод хэсгээс үзнэ үү.

2024 оноос эхлэн Виз мэдүүлэх агентлагуудад өөрчлөлт орсон тул “Пасспортын буцаан олголт” дараах байдлаар явагдана.

Өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан виз мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоож, шинээр сонгон шалгарсан байгууллагуудын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан, БНСУ-ын элчин сайдын яамнаас 2024 оны 1 сарын 2-ны өдрөөс эхлэн Монгол Улсын иргэдийн гадаад паспортыг дараах байдлаар олгоно. 

  • 11, 12 сард хариу нь гарч Элчин Сайдын яамнаас агентлагуудад тараагдсан боловч виз мэдүүлэгч ирж аваагүй пасспортууд
  • 2023 онд виз мэдүүлсэн, 2024 онд хариу нь гарах пасспортууд

2023 онд визний материал хүлээн авсан байгууллагууд /виз мэдүүлэх агентлагууд/

2024 онд пасспортууд буцаан олгох байгууллагууд

/шинэ виз мэдүүлэх агентлагууд/

A. Passport Express International 

G (BORN FRESH LLC)

(+976)7702-0008

Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Их Монгол улсын гудамж 04, Их Наяд Зүүн өндөр, 1210, 1211 тоот

B. Монгол Солонгосын хүмүүнлэгийн нийгэмлэг

E (FRONTIER JOURNEYS LLC)

(+976)  7588-7878

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Амар Ерөнхий сайдын гудамж, Lagshan office, 9 давхар, 920 тоот

C. Han-Mong Law

B (HANMAUM LAW LLC)

(+976) 7709-9114

(+976) 7711-9114

Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, их тойруу 87/1, "Эвэргүүд" 2 давхар 203 тоот

D. Chinggis Journey 

D (GARNET OD LLC)

(+976) 7011-0030

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Залуучуудын өргөн чөлөө 21, 101 тоот

E. Mongol Namshin

M. ДАТСУН

(+976) 7599-0505

Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Олимп хороолол, Сакура Тауэр 5 давхар 505 тоот

F. GH&F

F (G&SK CORPORATION LLC)

(+976)7722-7700

(+976)7722-7744

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Москва хороолол, Москвагийн гудамж, Драгон автобусны буудал, 4 давхар

G. Mongol News

C (BURYAT OMBOL LLC)

(+976) 9405-0652

Баянзүрх дүүрэг, 1-р хороо, "North Center", 101 тоот

H. TEKCM 

J (Дидо ХХК Dido)

(+976) 7763 0000

Баянзүрх дүүрэг, 2-р хороо, "UB SUITES" зочид буудал 

I. Bambai Khurd

J (Дидо ХХК Dido)

(+976) 7763 0000

Баянзүрх дүүрэг, 2-р хороо, "UB SUITES" зочид буудал 

J. DIDO

J (Дидо ХХК Dido)

(+976) 7763 0000

Баянзүрх дүүрэг, 2-р хороо, "UB SUITES" зочид буудал 

K. Солонгосын виз мэдүүлгийн төв (KVAC)

KVAC

(+976) 7766-8888

Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Энгельсийн гудамж-2, Шинэ Сонголт барилга, 8 давхар, Монгол Улс, Улаанбаатар хот 14230

 

/Виз мэдүүлэх агентлагууд/ Тус холбоос дээр дарж Виз мэдүүлэх агентлагуудын мэдээллүүдийг харах боломжтой.

 

Виз ахин мэдүүлэх хугацаанд өөрчлөлт орсон тухай.

- Виз мэдүүлэгч нь виз мэдүүлээд татгалсан хариу авсан тохиолдолд татгалзсан өдрөөс хойш 6 сарын дараа виз ахин мэдүүлэх журамтай.

- Өмнө мэдүүлсэн визний төрлөөс өөр төрлөөр виз мэдүүлэх тохиолдолд ч мөн адил 6 сарын дараа виз мэдүүлэх боломжтой болно.

- Зөвхөн “Кодтой виз” мэдүүлэх иргэн болон “Виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалын журам” (Виза Файндер) дээр заагдсан онцгой нөхцөлд хамрагдах “Гэрлэлт цагаачлалын виз” – мэдүүлэх иргэн татгалзсан өдрөөс 6 сарын дотор ахин виз мэдүүлж болно. Өөрөөр хэлбэл гэрлэлт цагаачлалаар виз мэдүүлээд татгалзсан хариу авсан иргэн татгалзсан өдрөөс 6 сарын дараа ахин виз мэдүүлэх үндсэн журамтай боловч дараах тохиолдолд 6 сар болоогүй ч виз мэдүүлэх боломжтой.

  • Гэрлэлт цагаачлалын виз мэдүүлж буй иргэн нь жирэмсэн эсвэл төрсөн бол
  • Виз мэдүүлсэн өдрөөс 1 жилийн өмнө гэрлэлтээ батлуулж 6 сараас дээш хугацаанд үргэлжлүүлэн хамтдаа амьдарч байсан бол

- Хууль бусаар оршин сууж байгаад өөрийн хүсэлтээр нутаг буцсан “Өөрийн хүсэлтээр хилээр гарсан тодорхойлолт” -той иргэд нь богино хугацааны (C-3-1) төрлөөр мэдүүлэхийн өмнө урт хугацааны виз мэдүүлээд татгалсан хариу авсан тохиолдолд татгалсан хариу авснаас хойш 6 сар өнгөрөөгүй байсан ч өөрийн хүсэлтээр нутаг буцсан иргэдийн (C-3-1) төрлөөр ахин виз мэдүүлэх боломжтой.

- - 2022 оны 6-р сарын 1-ний өдрөөс эхлэн Ковид-19 өвчний хязгаарлалтын арга хэмжээний улмаас 2022 оны 5-р сарын 31-нээс өмнө татгалзсан хариу авсан Богино хугацааны урилга (C-3-1)Эмчилгээ (C-3-3)Богино хугацааны аялал жуулчлал (С-3-9) тохиолдолд визний мэдүүлгийг 6 сарын хязгаарлалтын хугацааг хүлээхгүйгээр дахин мэдүүлэх боломжтой. Дахин виз мэдүүлэх явц нь визний шийдвэрт нөлөөлөхгүйг анхаарна уу.

СҮРЬЕЭГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ АВАХ ЭМНЭЛГҮҮД

2022 оны 3-р сарын 21-нээс эхлэн сүрьегийн шинжилгээний хариуг ЭСЯ-наас заасан доорх эмнэлгүүдээс авна уу. Доор зааснаас өөр эмнэлгээс сүрьегийн шинжилгээний хариу авсан тохиолдолд хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

 

Эмнэлэг

Хаяг

Утасны дугаар

вэб сайт

1

Гэмтэл согог судлалын үндэсний төв

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7-р хороо

7018 0136

www.gemtel.mn

2

Улсын нэгдүгээр төв эмнэлэг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, С.Зоригийн гудамж-2

7711 1027

unte.moh.gov.mn

3

Улсын хоёрдугаар төв эмнэлэг

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энх тайвны өргөн чөлөө

7015 0222

7015 0234

7015 0255

ssch.gov.mn

4

Улсын гуравдугаар төв эмнэлэг

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Ард Аюушийн өргөн чөлөө

7704 6666

7700 0351

www.shastinhospital.mn

5

Халдварт өвчин судлалын үндэсний төв

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Нам Ян Жүгийн гудамж

(11)45 8699

www.nccd.gov.mn

6

Грандмед эмнэлэг

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 11-р хороо, зайсан-1

7700 0066

www.grandmed.mn

7

Сонгдо эмнэлэг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Чойдогын гудамж

7575 2727

7011 1163

www.songdo.mn

8

Гялс төв

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энх тайвны өргөн чөлөө 61А

7575 4411

www.gyals.mn

9 СОС Медика Монголиа УБ Олон Улсын эмнэлэг Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15-р хороолол, 7-р хороо, Их тойруу, 4а байр. (11) 464325, 7711-4325 www.sosmedica.mn
БНСУ-ын Хууль зүйн яамнаас “Гадаадын иргэдэд оршин суух хугацаа олгох нөхцөл” шинэчилсэн тухай

БНСУ-ын Хууль зүйн яам “2021 оны 7 сарын 1-нээс эхлэн Солонгост оршин сууж буй гадаадын иргэнд 1 удаад олгож болох оршин суух хугацааг гадаад паспортын хүчинтэй хугацаа хүртэл хязгаарлах” бодлого хэрэгжүүлэх гэж байна.

Гадаад паспортын өөрчлөлтийн талаарх бүртгэл хийлгээгүй зэргээс үүдэн хилийн шалган нэвтрүүлэх тухай хуулийг зөрчсөн иргэд олширсноос үүдэн хилээр нэвтэрсэн болон оршин суугаа байдал зэргийг тодруулахад хүндрэлтэй болж байна. Эдгээр нөхцөл байдлын өөрчлөлтөөс шалтгаалан 2021 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн нэг удаад олгох оршин суух хугацааг гадаад паспортын хүчинтэй хугацаа дуусах хүртэл хязгаарлан өгөх болсон.

Жишээ нь : Журмын дагуу оршин суух хугацаа нь 2 жилээр сунгагдах байсан ч гадаад паспортын хүчинтэй хугацаа 6 сар үлдсэн бол оршин суух хугацаа 6 сараар сунгагдах юм.

БНСУ руу зорчиж байгаа Монгол иргэд та бүхэн анхааралдаа авахыг хүсье.

Богино хугацаагаар оршин суух гадаадын иргэний байрлах хаягийг (зочид буудал зэрэг) бүртгэх тухай

БНСУ-ын Хууль зүйн яам нь 2020 оны 12 сарын 10-ны өдрөөс эхлэн богино хугацааны визтэй гадаадын иргэний байрлах хаягийг (зочид буудал зэрэг) бүртгэх ажлыг хэрэгжүүлж  эхэлсэн билээ.

B-1 (Визнээс чөлөөлөгдөгч), B-2 (Дамжин өнгөрөх), C-1 (Хэвлэл мэдээллийн ажилтан), C-3 (Богино хугацааны айлчлал), C-4 (Богино хугацаагаар хөдөлмөр эрхлэх) зорилгоор богино хугацаагаар хил нэвтрэх гадаадын иргэн нь буудаллаж буй газартаа гадаад паспорт, бичиг баримтаа шалгуулах шаардлагатай. Үүнийг зөрчвөл 500,000 вон хүртэлх торгууль ногдуулахыг анхаарна уу. 

Гадаад иргэний үнэмлэх, Солонгос гаралтай иргэний оршин суух үнэмлэх, Байнгын оршин суух үнэмлэх, болон БНСУ-АНУ хоорондын цэргийн ажиллагаа (SOFA)-нд оролцогч Америкийн армийн алба хаагч, цэргийн үүрэг гүйцэтгэгчид нь урт хугацаагаар оршин суугчид тул энэхүү журамд хамаарагдахгүй.

ДАНСНЫ ХУУЛГАНЫ ХУРААНГУЙГ ШААРДАХ ТУХАЙ

БНСУ-ын Элчин сайдын яам нь виз мэдүүлэгч нь санхүүгийн чадвараа дансны хуулгаар нотолж буй тохиолдолд дансны хуулганы хураангуйг авах журмыг хэрэгжүүлж эхэлсэн.

2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн Монгол Улсад оршин суугаа Монгол Улсын иргэн болон гуравдагч улсын иргэн бүр санхүүгийн чадвараа дансны хуулгаар нотолж дансны хуулганы хураангуйг хавсаргах шаардлагатай болсон.

Банкны хуулганыхаа хураангуйг хавсаргаагүй тохиолдолд БНСУ-ын ЭСЯ нь таны визний мэдүүлгийг хүлээн авахгүй гэдгийг анхаарна уу.

Хуурамч бичиг баримт

Монгол Улсаас БНСУ-руу иргэдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор хууль бус брокеруудтай хамтран хуурамч бичиг баримт бүрдүүлэх явц ихсэж байна. Бичиг баримт хуурамчаар үйлдэх нь Монгол улсын төдийгүй БНСУ-ын хууль тогтоомжийг зөрчиж байгаа үйлдэл бөгөөд Монгол улсад суугаа тус улсын ЭСЯ-с хуурамч бичиг баримтыг илрүүлэх шат дараалсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.  Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тохиолдолд Монгол улсын эрх бүхий байгууллагаас зохих арга хэмжээг авах ба БНСУ-ын ЭСЯ-с виз мэдүүлэгчийн дахин виз мэдүүлэх эрхийг хязгаарлах болно.

Хууль бус үйлдлийн жишээ:

  • Нийгмийн даатгалын дэвтрийг хуурамчаар үйлдэх
  • Татвар төлөлтийн тодорхойлолтыг хуурамчаар үйлдэх
  • Оюутны бичиг баримт хуурамчаар үйлдэх
  • Олон удаагийн виз авсан иргэнтэй хуурамчаар гэрлэлтийн бичиг баримт үйлдэж гэрлэсэн мэтээр тохиролцон олон удаагийн виз мэдүүлэх
  • БНСУ-ын ЭСЯ-тай холбоотой гэх хуурамч мэдээллийн дагуу хэн нэгэнд үнэ бүхий зүйл өгч виз мэдүүлэх  
Оюутан

Оюутаны виз мэдүүлэхийн өмнө элсэхээр төлөвлөж буй Их сургууль болон Боловсролын байгууллагын мэдээллээ БНСУ-д суралцах веб сайтын Олон Улсын Боловсролын Чанарын Баталгаажуулалтын системээс шалгана уу. Холбогдох мэдээллийг веб сайтын Их дээд сургуулийн мэдээлэл цэснээс авна уу. 

Хамгийн сүүлд төгссөн сургуулийн диплом, дүнгийн жагсаалтыг эх хувиар болон хуулбарын хамт өгөх шаардлагатай. Эх хувийг БНСУ-ын ЭСЯ-нд хүргүүлж зөвхөн визний шийдвэр гарсны дараа буцаан олгоно.

Их дээд сургуульд суралцах (D-2) визний олгох хүрээ:  

Олгох хүрээ

Визний ангилал

Өөрийн биеэр виз мэдүүлэх

Зөвшөөрлийн бичигтэй (кодтой) виз

Е-виз мэдүүлэх

Хууль бусаар оршин суух магадлал 1%-c бага магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль

Сургалт (D-2-1ээс D-2-8)

X

Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль

D-2-1, D-2-2, D-2-5, D-2-6, D-2-7, D-2-8

X

X

Магистр (D-2-3)

X

Доктор (D-2-4)

X

Энгийн их дээд сургууль

Сургалт (D-2-1ээс D-2-8)

X

X

Бусад их дээд сургууль

Сургалт D-2-1ээс D-2-5,

D-2-7

X

X

Солилцооны оюутан D-2-6

X

X

Богино хугацааны сургалт D-2-8

X

√ 

X

Хэлний бэлтгэл (D-4-1) визний олгох хүрээ:

Олгох хүрээ

Визний ангилал

Өөрийн биеэр виз мэдүүлэх

Зөвшөөрлийн бичигтэй (кодтой) виз

Е-виз мэдүүлэх

Хууль бусаар оршин суух магадлал 1%-c бага магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль

Хэлний бэлтгэл D-4-1

X

Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль

Хэлний бэлтгэл D-4-1

X

X

Энгийн их дээд сургууль

Хэлний бэлтгэл D-4-1

X

X

Бусад их дээд сургууль

Хэлний бэлтгэл D-4-1

X

X

Визний хүчинтэй хугацаа

Дараах хүснэгтээс визны ангилал тус бүрийн БНСУ-ын хил нэвтэрснээс хойш оршин суух боломжит хугацааг нягтлан харна уу.

ВИЗНИЙ ТӨРӨЛ

Оршин суух боломжит хугацаа

Нэвтрэх эрхийн тоо

Нэг удаагийн

Хоёр удаагийн

Олон удаагийн

БОГИНО ХУГАЦААНЫ ВИЗ

Богино хугацааны хэвлэл мэдээллийн ажилтан C-1

90 хүртэлх хоног

X

Богино хугацааны нийтлэг C-3-1

90 хүртэлх хоног

X

Эмчилгээний аялал жуулчлал C-3-3

90 хүртэлх хоног

Богино хугацааны бизнес C-3-4

90 хүртэлх хоног

X

Энгийн аялал жуулчлал C-3-9

90 хүртэлх хоног

Богино хугацааны ажилтан C-4

90 хүртэлх хоног

X

Богино хугацааны сургалт D-2-8

90 хүртэлх хоног

X

X

УРТ ХУГАЦААНЫ ВИЗ

Сургалт D-2-1 to D-2-7

6 сар

X

X

Гэр бүлийн зочин F-1

91-с дээш хоног

X

X

F-5 виз эзэмшигчийн эхнэр/нөхөр, хүүхэд F-2-3

91-с дээш хоног

X

X

Гэр бүлийн хамаарал бүхий гишүүн F-3

91-с дээш хоног

X

X

Гэрлэлтийн зорилгоор шилжин суурьшигч F-6

6 сар

X

X

 *Бүх төрлийн “Урт хугацааны виз” нь нэг удаагийн нэвтрэх эрхтэй байх бөгөөд та БНСУ-н хилээр нэвтэрсний дараа өөрийн харьяаллын дагуу Цагаачлалын албанд бүртгүүлж, оршин суух үнэмлэх авах шаардлагатайг анхаарна уу.