Виз болон үйлчилгээний хураамж

Доорх ангиллаас өөрийн үйлчилгээнд тохирох визний төлбөр болон үйлчилгээний төлбөрийг харна уу.

Виз хүсэлт гаргагч нь КVAC виз мэдүүлэх төвд визийн хураамж болох 57,000 төгрөг болоод нэмэлт хураамжийг виз мэдүүлэхийн өмнө төлсөн байх шаардлагатай болно. КVAC виз мэдүүлэх төв дээр ирэхийн өмнө интернэтээр гүйлгээ хийсэн бол QR код эсвэл банканд төлсөн хураамжийн баримтаа авч ирэхийг хүсье.

 Үйлчилгээний төлбөр - Төгрөгөөр төлнө. Заавал

Солонгосын Виз Мэдүүлэх Төв нь үйлчилгээний төлбөр болох 57,000 төгрөгийг БНСУ-ын Засгийн газрын зөвшөөрөл дээр үндэслэн авдаг.

Үйлчилгээний төлбөрийг (төгрөгөөр) ОУШХБ Солонгосын Виз Мэдүүлэх Төвийн дансанд шилжүүлнэ. 

 

Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк (ХХБ) Дансны нэр: International Organization for Migration Country Office in Mongolia Дансны дугаар (төгрөг): 404202900

 

Гүйлгээ хийхийн өмнө овог нэр, паспортын дугаар болон “KVAC Service Fee” гэсэн утгыг зөв оруулсан эсэхээ нягтлан шалгана уу.

Виз мэдүүлэгч нь төлбөрөө онлайн банкаар төлж төлбөрийн баталгаа болох баримтаа авч ирэх боломжтой. Энэ тохиолдолд баримтан дээр тухайн банкны албан ёсны тамга даруулсан байх шаардлагатай. Виз мэдүүлэхэд шаардлага бүхий бусад бичиг баримтын хамт банкны баримтаа тушаана.

Аливаа нэмэлт үйлчилгээний төлбөр болон визний төлбөр, үйлчилгээний суурь хураамж нь визний хариунаас үл хамааран буцаан олгогдохгүй. Шилжүүлгийн явцад гарсан алдаа гарсан онцгой тохиолдолд асуудлын талаар Солонгосын Виз Мэдүүлэх Төв -ийн +976 7766 8888 дугаарт холбогдон лавлана уу. Солонгосын Виз Мэдүүлэх Төв -ийн ажилтан буцаан олголтын талаарх мэдээллийг танд өгөх болно. Буцаан олголтыг 60 өдрийн  дотор шийдэж олгоно

  • Гүйлгээний утга: Овог нэр, гадаад паспортын дугаар, KVAC Service Fee
Визний хураамж - Доллараар төлнө. Виз мэдүүлэгч Монгол улсын иргэний хувьд Солонгос улсад байх хугацаа 90 хоногоос бага бол визний хураамж төлөхгүй. 

Бүх төрлийн визний төлбөрийн хэмжээг БНСУ-ын Засгийн газраас тогтоодог. Солонгосын виз мэдүүлэх  төв (СВМТ) нь Монгол Улс дахь БНСУ-ын ЭСЯ-г төлөөлөн энэхүү визний төлбөрийг хураан авах эрхтэй.

Энэхүү визний төлбөрийг америк доллараар тооцож авах бөгөөд виз мэдүүлэгчийн иргэний харьяаллаас хамаарч өөр байж болно. Монгол улсаас бусад орны иргэдэд хамаарах визний төлбөрийн тухай мэдээллийг эндээс олж авна уу.

Монгол иргэдийн визний төлбөр   

 

Визний төрөл

Визний төлбөр

Нэг удаа нэвтрэх 90 хоног хүртэлх

-

Хоёр удаа нэвтрэх 90 хоног хүртэлх

-

Олон удаа нэвтрэх 90 хоног хүртэлх

-

Нэг удаа нэвтрэх 90-ээс дээш хоногийн

60 USD

Хоёр удаа нэвтрэх 90-ээс дээш хоногийн

70 USD

Визний төлбөрийг (ам.доллар) Олон Улсын Шилжилт Хөдөлгөөн хариуцсан байгууллага Солонгосын Виз Мэдүүлэх Төв -ийн данс руу шилжүүлэхдээ дараах мэдээллийг анхаарна уу: Банкны нэр: Худалдаа Хөгжлийн Банк (ХХБ) Дансны нэр: International Organization for Migration Country Office in Mongolia Дансны дугаар (америк доллар): 404202901 Гүйлгээний утга: визний төлбөр {овог нэрээ бичих} мөн паспортын дугаар.

Гүйлгээ хийхийн өмнө овог нэр, паспортын дугаар болон “KVAC Visa Fee” гэсэн утгыг зөв оруулсан эсэхээ нягтлан шалгана уу.

Виз мэдүүлэгч нь төлбөрөө онлайн банкаар төлж төлбөрийн баталгаа болох баримтаа авчирч өгнө. Энэ тохиолдолд баримтан дээр тухайн банкны албан ёсны тамга даруулсан байх. Виз мэдүүлэхэд шаардлага бүхий бусад бичиг баримтын хамт банкны баримтаа өгнө.

Аливаа нэмэлт үйлчилгээний төлбөр болон визний төлбөр, үйлчилгээний суурь хураамж нь визний хариунаас үл хамааран буцаан олгогдохгүй. Шилжүүлгийн явцад гарсан алдаа гарсан онцгой тохиолдолд асуудлын талаар Солонгосын Виз Мэдүүлэх Төв -ийн +976 7766 8888 дугаарт холбогдон лавлана уу. Солонгосын Виз Мэдүүлэх Төв -ийн ажилтан буцаан олголтын талаарх мэдээллийг танд өгөх болно. Буцаан олголтыг 60 өдрийн  дотор шийдэж олгоно.

Нэмэлт мэдээллийг Монгол Улс дахь БНСУ-ын ЭСЯ болон Korea Visa Portal цахим хуудаснаас авна уу.

 

Солонгосын Виз Мэдүүлэх Төв -д визний материалаа бүрдүүлэн өгсний дараа мэдүүлэгчид үйлчилгээний суурь хураамж болон нэмэлт үйлчилгээний төлбөрийн баримтыг гаргаж өгнө. Виз мэдүүлэгч нь төлөөлөн гүйцэтгэх байгууллагаар үйлчлүүлсэн тохиолдолд Солонгосын Виз Мэдүүлэх Төв визний материалыг хүлээж авсны дараа  үйлчлүүлэгчийн хүсэлт дээр үндэслэн Солонгосын Виз Мэдүүлэх Төв тухайн байгууллагад баримтыг гаргаж өгөх боломжтой. Энэхүү журмыг зөрчсөн болон өөр бусад шижигтэй үйлдэл гаргасан тохиолдолд Монгол Улс дахь БНСУ-ын ЭСЯ-нд хандана уу.

 Бүх виз мэдүүлэгчид

Үйлчилгээний суурь хураамж (нэг хүний)

57,000 MNT

 

Нэмэлт үйлчилгээний хураамж

Хувилах (нэг нүүр)

200 MNT

Виз мэдүүлгийн анкет бөглөх

17,000 MNT

ТҮЦ машины лавлагаа (нэг нүүр)

6,000 MNT

Эмнэлгийн бичиг баримт

  • Албан ёсны шинжилгээний хариу (цус, сүрьеэгийн шинжилгээний хариу)

12,000 MNT

Төгссөн сургуулийн бичиг баримтын орчуулга (нэг нүүр)

  • Албан ёсны дүнгийн хуудас
  • Албан ёсны үнэмлэх гэрчилгээ (диплом, зэргийн үнэмлэх гэх мэт)

15,000 MNT

Татварын тайлан (нэг нүүр)

15,000 MNT

Түрээсийн гэрээ (нэг нүүр)

20,000 MNT

Бусад бичиг баримтууд (нэг нүүр)

20,000 MNT

 

Доорх жагсаалтаас KVAC-гийн орчуулж буй бичиг баримтуудыг харна уу. 

Төрсний гэрчилгээний лавлагаа

Төрсний гэрчилгээ

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа

Гэрлэсний гэрчилгээ

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа

Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа

Төрөл садангийн лавлагаа

Ажлын газрын тодорхойлолт

Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт

Өндөр насны тэтгэвэр тогтоолтын гэрчилгээ

Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ

Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ

Татвар төлсөн баримт

Татвар төлсөн гэрчилгээ