-
Виз мэдүүлгийн явц
Виз мэдүүлгийн явц
Оффисын мэдээлэл
Оффисын мэдээлэл
визний мэдээлэл
визний мэдээлэл
- Виз болон үйлчилгээний хураамж
- Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
Анхааруулга
CэрэмжлүүлэгСүүлийн үед хууль бусаар виз зуучлагчид (Гадаад ажилчдыг хилээр нэвтрэн оруулж ирэхэд нь дэмжлэг үзүүлнэ )гэж худал мэдээчлэн холбогдох төрийн байгууллагуудын дүр эсгэж , их хэмжээний мөнгө нэхэмжилсэн хэрэг ихээр гарах болсон. Иймд иргэд та бүхэн сэрэмжтэй байна уу *Солонгост гадаад ажилчин авах тухай мэдээллийг зөвхөн Монгол Улсын Хөдөлмөр, хүний нөөцийн хөгжлийн албан ёсны цахим хуудас болон холбогдох хаягаас авна уу. Монголын Улсын Хөдөлмөрийн яам: : www.hudulmur-halamj.gov.mn, 7712-1285 Солонгос Улсын Хүний нөөцийн хөгжлийн алба Монгол дахь салбар:www.monkor.net, 11-310949 Хуурамч вэбсайт болон визний порталуудаас болгоомжилно уу. Солонгосын визний портал сайтыг дуурайсан хуурамч вэбсайт байгааг олж тогтоолоо. Визтэй холбоотой албан ёсны вэбсайтууд нь www.visa.go.kr болон Солонгосын виз мэдүүлгийн төвийн www.visaforkorea.mn болно. |
1. Виз мэдүүлэхдээ өөрийн биеэр ирж визээ мэдүүлэх журамтай. Төлөөлөн виз мэдүүлэх болон төлөөлөн пасспорт хүлээн авах журмын талаар энэхүү сайтны Виз мэдүүлгийн явц хэсгээс үзнэ үү.
2. Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь виз мэдүүлэг бүртгэгдсэн өдрөөс эхлэн тооцож 6 сар ба түүнээс дээш хугацаа үлдсэн байх. Та материалаа өгсний дараа гадаад пасспортаа шинээр авсан бол Солонгосын визний портал сайтад холбогдох мэдээллээ та өөрөө солих боломжтой.
3. Бүх бичиг баримтыг эх хувиар нь мэдүүлэх ёстой бөгөөд диплом, төрсний гэрчилгээ, гэрлэлт бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичиг баримтыг шалгаж дууссаны дараа эх хувийг буцаан олгох бөгөөд бусад бичиг баримтыг буцаан олгохгүй. Бүрдүүлж өгсөн бичиг баримтыг хүчинтэй хугацаанд нь багтааж өгөх ёстой ба хүчинтэй хугацааг тусгайлан заагаагүй бол олгосон өдрөөс хойш 3 сарын дотор баримт бичгийг өгнө.
4. Монгол Улсын төрийн байгууллагаас олгогдож буй лавлагааг (төрсний гэрчилгээ, гэрлэлт бүртгэлийн гэрчилгээ г.м) E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авсан байх ёстой. Хэрэв E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авах боломжгүй тохиолдолд төрсний гэрчилгээ, гэрлэлт бүртгэлийн гэрчилгээ зэргийг эх хувиар нь лавлагааны хамт өгнө.
5. Зорчих зорилгыг тодорхойлох зэрэг визний мэдүүлгийг шалгахын тулд шаардлагатай тохиолдолд бүрдүүлэх бичиг баримтын тоог нэмж, хасах болон виз мэдүүлэгчтэй ярилцлага хийх боломжтой.
6. Хуурамч, засварласан зэрэг зөрчилтэй бичиг баримт бүрдүүлж өгсөн болон визний хууль бус үйлдэл гаргасан зөрчил нь 2 удаа илэрсэн тохиолдолд уг этгээдэд Монгол улсын хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ба, БНСУ-ын холбогдох журам(удирдамж)-ын дагуу хилээр нэвтрэхийг хязгаарлана.
7. Виз мэдүүлгийн маягт дээр зорчих зорилго, холбогдох утасны дугаар, ажлын газар зэргийг хуурамчаар бичсэн тохиолдолд виз татгалзах шалтгаан болох бөгөөд улмаар тодорхой хугацаагаар виз олгохоос татгалзана.
8. Виз олгогдсон боловч хилээр нэвтрэх нөхцөлийг хангахгүй гэж үзвэл БНСУ-ын нисэх онгоцны буудал, далайн боомт дээр хилээр нэвтрүүлэхээс татгалзаж болно.
9. Урт хугацаагаар оршин суух ангиллын виз мэдүүлэх эсвэл Хууль зүйн яамнаас тогтоосон оршин суух ангиллын виз мэдүүлэх тохиолдолд ЭСЯ-аас заасан эмнэлгээс сүрьегийн оношлогооны хуудас зайлшгүй бүрдүүлж өгнө. Оршин суух хугацаа нь 90 хоногоос бага ч урт хугацаагаар оршин суух ангиллын виз мэдүүлэх тохиолдолд мөн адил сүрьегийн оношлогооны хуудас өгнө. ЭСЯ-аас заасан эмнэлгүүдийн мэдээллийг хуудасны доод хэсгээс үзнэ үү. Сүрьеэгийн тест өгөх явц болон сүрьеэгийн тестийн хариу бөглөх маягтад 2022 оны 12-р сард өөрчлөлт орсныг анхаарна уу.
(Дараах хүмүүст хамааралгүй : Дипломат/Албан ажлын виз мэдүүлэгч, 6-аас доош насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй)
10. Давхар иргэншилтэй (Монгол/Солонгос) иргэдэд Монгол пасспорт дээр нь виз олгохгүй. БНСУ-ын пасспорт байхгүй тохиолдолд ЭСЯ-нд хандан пасспорт захиалж авна уу. Харин БНСУ-ын пасспортаар зорчих боломжгүй хүндэтгэх шалтгаантай бол энгийн ангилалын (C-3) виз мэдүүлэх боломжтой.
11. Визний төвийн ажилтанд шууд болон шууд бус байдлаар хүч хэрэглэх, зохисгүй үг хэлээр доромжлох, биед нь халдах, айлган сүрдүүлэх зэрэг зүй бус үйлдэл үзүүлэх тохиолдолд визийг татгалзах болон виз мэдүүлэх эрхийг 3 жил хүртэлх хугацаагаар хязгаарлах болно.
*Уригч талын дээрхтэй адил үйлдэл нь мөн адил виз мэдүүлэгчийн визний материал шалгах үйл явц болон үр дүнд нөлөөлж болно.Дээрх үйлдлээс үүдэн асуудал үүсэхгүй байх тал дээр анхаарна уу.
12. Виз мэдүүлээд татгалзсан хариу авсан бол татгалзсан хариу өгсөн өдрөөс 6 сарын дараа виз мэдүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг хуудасны доод хэсгээс үзнэ үү.
Виза Файндер
Виз мэдүүлэх материалын жагсаалт “Виза файндер”-т гарсан өөрчлөлтийг энд дарж татаж авч танилцана уу.
-
Виз ахин мэдүүлэх хугацаанд өөрчлөлт орсон тухай.
-
- Виз мэдүүлэгч нь виз мэдүүлээд татгалсан хариу авсан тохиолдолд татгалзсан өдрөөс хойш 6 сарын дараа виз ахин мэдүүлэх боломжтой.
- Өмнө мэдүүлсэн визний төрлөөс өөр төрлөөр виз мэдүүлэх тохиолдолд ч мөн адил 6 сарын дараа виз мэдүүлэх боломжтой болно.
- Зөвхөн “Кодтой виз” мэдүүлэх иргэн болон “Виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалын журам” (Виза Файндер) дээр заагдсан онцгой нөхцөлд хамрагдах “Гэрлэлт цагаачлалын виз” – мэдүүлэх иргэн татгалзсан өдрөөс 6 сарын дотор ахин виз мэдүүлж болно. Өөрөөр хэлбэл гэрлэлт цагаачлалаар виз мэдүүлээд татгалзсан хариу авсан иргэн татгалзсан өдрөөс 6 сарын дараа ахин виз мэдүүлэх үндсэн журамтай боловч дараах тохиолдолд 6 сар болоогүй байсан ч виз мэдүүлэх боломжтой.
- Гэрлэлт цагаачлалын виз мэдүүлж буй иргэн нь жирэмсэн эсвэл төрсөн бол
- Виз мэдүүлсэн өдрөөс 1 жилийн өмнө гэрлэлтээ батлуулж 6 сараас дээш хугацаанд үргэлжлүүлэн хамтдаа амьдарч байсан бол
- Хууль бусаар оршин сууж байгаад өөрийн хүсэлтээр нутаг буцсан “Өөрийн хүсэлтээр хилээр гарсан тодорхойлолт” -той иргэд нь богино хугацааны (C-3-1) төрлөөр мэдүүлэхийн өмнө урт хугацааны виз мэдүүлээд татгалсан хариу авсан тохиолдолд татгалсан хариу авснаас хойш 6 сар өнгөрөөгүй байсан ч өөрийн хүсэлтээр нутаг буцсан иргэдийн (C-3-1) төрлөөр ахин виз мэдүүлэх боломжтой.
- 2022 оны 6-р сарын 1-ний өдрөөс эхлэн Ковид-19 өвчний хязгаарлалтын арга хэмжээнээс хамааран 2022 оны 5-р сарын 31-нээс өмнө татгалзсан хариу авсан Богино хугацааны урилга (C-3-1), Эмчилгээ (C-3-3), Богино хугацааны аялал жуулчлал (С-3-9) визний мэдүүлгийг 6 сарын хязгаарлалтын хугацааг хүлээхгүйгээр дахин мэдүүлэх боломжтой боллоо. Дахин виз мэдүүлэх явц нь визний шийдвэрт хамааралгүй гэдгийг анхаарна уу.
- СҮРЬЕЭГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ АВАХ ЭМНЭЛГҮҮД
-
2022 оны 3-р сарын 21-нээс эхлэн сүрьегийн шинжилгээний хариуг ЭСЯ-наас заасан доорх эмнэлгүүдээс авна уу. Доор зааснаас өөр эмнэлгээс сүрьегийн шинжилгээний хариу авсан тохиолдолд хүлээн авах боломжгүйг анхаарна уу.
Эмнэлэг
Хаяг
Утасны дугаар
вэб сайт
1
Гэмтэл согог судлалын үндэсний төв
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7-р хороо
7018 0136
2
Улсын нэгдүгээр төв эмнэлэг
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, С.Зоригийн гудамж-2
7711 1027
3
Улсын хоёрдугаар төв эмнэлэг
Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энх тайвны өргөн чөлөө
7015 0222
7015 0234
7015 0255
4
Улсын гуравдугаар төв эмнэлэг
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Ард Аюушийн өргөн чөлөө
7704 6666
7700 0351
5
Халдварт өвчин судлалын үндэсний төв
Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Нам Ян Жүгийн гудамж
(11)45 8699
6
Грандмед эмнэлэг
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 11-р хороо, зайсан-1
7700 0066
7
Сонгдо эмнэлэг
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Чойдогын гудамж
7575 2727
7011 1163
8
Гялс төв
Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энх тайвны өргөн чөлөө 61А
7575 4411
- БНСУ-ын Хууль зүйн яамны “Гадаадын иргэний оршин суух хугацааг олгох нөхцөл” шинэчилсэн тухай
-
БНСУ-ын Хууль зүйн яам “2021 оны 7 сарын 1-нээс эхлэн Солонгост оршин сууж буй гадаадын иргэнд 1 удаад олгож болох оршин суух хугацааг гадаад паспортын хүчинтэй хугацаа хүртэл хязгаарлах” бодлого хэрэгжүүлэх гэж байна.
Гадаад паспортын өөрчлөлтийн талаарх бүртгэл хийлгээгүй зэргээс үүдэн хилийн шалган нэвтрүүлэх тухай хуулийг зөрчсөн иргэд олширсноос үүдэн хилээр нэвтэрсэн болон оршин суугаа байдал зэргийг тодруулахад хүндрэлтэй болж байна. Эдгээр нөхцөл байдлын өөрчлөлтөөс шалтгаалан 2021 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн нэг удаад олгох оршин суух хугацааг гадаад паспортын хүчинтэй хугацааг хүртэл хязгаарлан өгөх болсон.
Жишээ нь : Журмын дагуу оршин суух хугацаа нь 2 жилээр сунгагдах байсан ч гадаад паспортын хүчинтэй хугацаа 6 сар үлдсэн бол оршин суух хугацаа 6 сараар сунгагдах юм.
БНСУ руу зорчиж байгаа Монгол иргэд та бүхэн анхааралдаа авахыг хүсье.
- Богино хугацаагаар оршин суух гадаадын иргэний байрлах хаягийг (зочид буудал зэрэг) бүртгэх тухай
-
БНСУ-ын Хууль зүйн яам нь 2020 оны 12 сарын 10-ны өдрөөс эхлэн богино хугацааны визтэй гадаадын иргэний байрлах хаягийг (зочид буудал зэрэг) бүртгэх ажлыг хэрэгжүүлж эхэлсэн билээ.
B-1 (Визнээс чөлөөлөгдөгч), B-2 (Дамжин өнгөрөх), C-1 (Хэвлэл мэдээллийн ажилтан), C-3 (Богино хугацааны айлчлал), C-4 (Богино хугацаагаар хөдөлмөр эрхлэх) зорилгоор богино хугацаагаар хил нэвтрэх гадаадын иргэн нь буудаллаж буй газартаа гадаад паспорт, бичиг баримтаа шалгуулах. Үүнийг зөрчвөл 500,000 вон хүртэлх торгууль ногдуулахыг анхаарна уу.
Гадаад иргэний үнэмлэх, Солонгос гаралтай иргэний оршин суух үнэмлэх, Байнгын оршин суух үнэмлэх, болон БНСУ-АНУ хоорондын цэргийн ажиллагаа (SOFA) оролцогч Америкийн армийн алба хаагч, цэргийн үүрэг гүйцэтгэгчид нь урт хугацаагаар оршин суугчид тул энэхүү журамд хамаарагдахгүй.
- ДАНСНЫ ХУУЛГАНЫ ХУРААНГУЙГ ШААРДАХ ТУХАЙ
-
БНСУ-ын Элчин сайдын яам нь виз мэдүүлэгч нь санхүүгийн чадвараа дансны хуулгаар нотолж буй тохиолдолд дансны хуулганы хураангуйг авахаар журманд өөрчлөлт оруулж байна.
2020 оны 4-р сарын 7-ны өдрөөс эхлэн санхүүгийн чадвараа дансны хуулгаар нотолж БНСУ-ын виз мэдүүлэх хүсэлтэй Монгол болон гуравдагч орны иргэд банкнаас гаргаж өгсөн дансны хуулганы хураангуйг хавсаргах шаардлагатай болж байна.
Дансны хуулгын хураангуйг хавсаргаагүй тохиолдолд БНСУ-ын ЭСЯ нь тус визний мэдүүлгийг шалгахгүй болохыг анхаарна уу.
- Хуурамч бичиг баримт
-
Монгол Улсаас БНСУ-руу иргэдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор хууль бус брокеруудтай хамтран хуурамч бичиг баримт бүрдүүлэх явц ихсэж байна. Бичиг баримт хуурамчаар үйлдэх нь Монгол улсын төдийгүй БНСУ-ын хууль тогтоомжийг зөрчиж байгаа үйлдэл бөгөөд Монгол улсад суугаа тус улсын ЭСЯ-с хуурамч бичиг баримтыг илрүүлэх шат дараалсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тохиолдолд Монгол улсын эрх бүхий байгууллагаас зохих арга хэмжээг авах ба БНСУ-ын ЭСЯ-с виз мэдүүлэгчийн дахин виз мэдүүлэх эрхийг хязгаарлах болно.
Хууль бус үйлдлийн жишээ:
- Нийгмийн даатгалын дэвтрийг хуурамчаар үйлдэх
- Татвар төлөлтийн тодорхойлолтыг хуурамчаар үйлдэх
- Оюутны бичиг баримт хуурамчаар үйлдэх
- Олон удаагийн виз авсан иргэнтэй хуурамчаар гэрлэлтийн бичиг баримт үйлдэж гэрлэсэн мэтээр тохиролцон олон удаагийн виз мэдүүлэх
- БНСУ-ын ЭСЯ-тай холбоотой гэх хуурамч мэдээллийн дагуу хэн нэгэнд үнэ бүхий зүйл өгч виз мэдүүлэх
- Оюутан
-
Оюутаны виз мэдүүлэхийн өмнө элсэхээр төлөвлөж буй Их сургууль болон Боловсролын байгууллагын мэдээллээ БНСУ-д суралцах веб сайтын Олон Улсын Боловсролын Чанарын Баталгаажуулалтын системээс шалгана уу. Холбогдох мэдээллийг веб сайтын Их дээд сургуулийн мэдээлэл цэснээс авна уу.
Хамгийн сүүлд төгссөн сургуулийн диплом, дүнгийн жагсаалтыг эх хувиар болон хуулбарын хамт өгөх шаардлагатай. Эх хувийг БНСУ-ын ЭСЯ-нд хүргүүлж зөвхөн визний шийдвэр гарсны дараа буцаан олгоно.
Их дээд сургуульд суралцах (D-2) визний олгох хүрээ:
Олгох хүрээ
Визний ангилал
Өөрийн биеэр виз мэдүүлэх
Зөвшөөрлийн бичигтэй (кодтой) виз
Е-виз мэдүүлэх
Хууль бусаар оршин суух магадлал 1%-c бага магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль
Сургалт (D-2-1ээс D-2-8)
√
√
X
Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль
D-2-1, D-2-2, D-2-5, D-2-6, D-2-7, D-2-8
√
X
X
Магистр (D-2-3)
√
X
√
Доктор (D-2-4)
√
X
√
Энгийн их дээд сургууль
Сургалт (D-2-1ээс D-2-8)
√
X
X
Бусад их дээд сургууль
Сургалт D-2-1ээс D-2-5,
D-2-7
√
X
X
Солилцооны оюутан D-2-6
X
√
X
Богино хугацааны сургалт D-2-8
X
√
X
Хэлний бэлтгэл (D-4-1) визний олгох хүрээ:
Олгох хүрээ
Визний ангилал
Өөрийн биеэр виз мэдүүлэх
Зөвшөөрлийн бичигтэй (кодтой) виз
Е-виз мэдүүлэх
Хууль бусаар оршин суух магадлал 1%-c бага магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль
Хэлний бэлтгэл D-4-1
√
√
X
Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль
Хэлний бэлтгэл D-4-1
√
X
X
Энгийн их дээд сургууль
Хэлний бэлтгэл D-4-1
X
√
X
Бусад их дээд сургууль
Хэлний бэлтгэл D-4-1
X
√
X
- Визний хүчинтэй хугацаа
-
Дараах хүснэгтээс визны ангилал тус бүрийн БНСУ-ын хил нэвтэрснээс хойш оршин суух боломжит хугацааг нягтлан харна уу.
ВИЗНИЙ ТӨРӨЛ
Оршин суух боломжит хугацаа
Нэвтрэх эрхийн тоо
Нэг удаагийн
Хоёр удаагийн
Олон удаагийн
БОГИНО ХУГАЦААНЫ ВИЗ
Богино хугацааны хэвлэл мэдээллийн ажилтан C-1
90 хүртэлх хоног
√
√
X
Богино хугацааны нийтлэг C-3-1
90 хүртэлх хоног
√
√
√
Эмчилгээний аялал жуулчлал C-3-3
90 хүртэлх хоног
√
√
X
Богино хугацааны бизнес C-3-4
90 хүртэлх хоног
√
√
√
Энгийн аялал жуулчлал C-3-9
90 хүртэлх хоног
√
√
√
Богино хугацааны ажилтан C-4
90 хүртэлх хоног
√
√
X
Богино хугацааны сургалт D-2-8
90 хүртэлх хоног
√
X
X
УРТ ХУГАЦААНЫ ВИЗ
Сургалт D-2-1 to D-2-7
6 сар
√
X
X
Гэр бүлийн зочин F-1
91-с дээш хоног
√
X
X
F-5 виз эзэмшигчийн эхнэр/нөхөр, хүүхэд F-2-3
91-с дээш хоног
√
X
X
Гэр бүлийн хамаарал бүхий гишүүн F-3
91-с дээш хоног
√
X
X
Гэрлэлтийн зорилгоор шилжин суурьшигч F-6
6 сар
√
X
X
*Бүх төрлийн “Урт хугацааны виз” нь нэг удаагийн нэвтрэх эрхтэй байх бөгөөд та БНСУ-н хилээр нэвтэрсний дараа өөрийн харьяаллын дагуу Цагаачлалын албанд бүртгүүлж, оршин суух үнэмлэх авах шаардлагатайг анхаарна уу.