Виз мэдүүлгийн явц

ВИЗНИЙ БИЧИГ БАРИМТ ХҮЛЭЭН АВАХ 

Виз мэдүүлэгч нь Солонгосын Виз Мэдүүлэх Төв (СВМТ) болон бусад Төлөөлөн Гүйцэтгэх Байгууллагуудад (ТГБ) визний материалаа хүлээлгэн өгнө. СВМТ болон бусад ТГБ-ын хаягийг  СВМТ-ын цахим хаягийн холбоо барих хэсгээс харж болно. 

ОУШХБ-ЫН СВМТ-Д ВИЗЭЭ МЭДҮҮЛЭХИЙН ТУЛД

Визээ мэдүүлэхээс өмнө СВМТ-ийн цахим хаягийн мэдэгдэл хэсэг дэх виз мэдүүлэх журамд гарсан өөрчлөлтүүд болон виза файндертай танилцана уу.

1. Тохирох визний ангиллаа олох.

2. Бүрдүүлэх бичиг баримтын дагуу материалуудаа бэлдэх.

3. СВМТ-д очих.

4. Хураамж төлөх .

  • СВМТ-ийн төгрөгийн дансанд төлөөлөн гүйцэтгэх үйлчилгээний болон бусад үйлчилгээний хураамж төлөх.
  • СВМТ-ийн долларын дансанд визний хураамж төлөх..
  • СВМТ-ийн зүгээс төлбөрийн баримт хэвлэн өгнө. Энэ нь визээ мэдүүллээ гэсэн үг бөгөөд паспортаа буцаан авахдаа заавал уг баримтыг авчирна.

5. Бүрдүүлсэн бичиг баримтаа төлбөрийн баримтын хамт СВМТ -д өгөх.

6. СВМТ нь бүх бичиг баримт бүрэн эсэхийг шалгана. СВМТ нь бүх бичиг баримтыг дахин нягталсны дараа БНСУ-ын мэдээллийн системд бүртгэж оруулна.

7. СВМТ нь бүх бичиг баримтыг монгол улс дахь БНСУ-ын ЭСЯ-нд хүргэж өгнө.

8. Монгол улс дахь БНСУ-ын ЭСЯ нь бүрдүүлсэн бичиг баримтуудыг шалгаж, шийдвэрээ гаргана.

9. СВМТ нь БНСУ-ын ЭСЯ-наас паспорт болон шийдвэрийн хариуг авна.

10. СВМТ-өөс виз мэдүүлэгч рүү холбогдон паспортаа буцаан авахыг мэдэгдэнэ.

11.СВМТ-өөс паспортаа буцаан авах.

ТӨЛӨӨЛӨН ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГУУДАД ВИЗЭЭ МЭДҮҮЛЭХИЙН ТУЛД

Визээ мэдүүлэхээс өмнө СВМТ-ийн цахим хаягийн мэдэгдэл хэсэг дэх виз мэдүүлэх журамд гарсан өөрчлөлтүүд болон виза файндертай танилцана уу.

1. Тохирох визний ангиллаа олох.

2. Бүрдүүлэх бичиг баримтын дагуу материалуудаа бэлдэх.

3. Төлөөлөн гүйцэтгэх байгууллагад (ТГБ) очих.

4. Хураамж төлөх

  • СВМТ-ийн төгрөгийн дансанд төлөөлөн гүйцэтгэх үйлчилгээний хураамж төлөх.
  • СВМТ-ийн долларын дансанд визний хураамж төлөх.

5. Бүрдүүлсэн бичиг баримтаа төлбөрийн баримтын хамт ТГБ -д өгөх.

6. ТГБ нь бүрдүүлсэн бичиг баримтуудыг СВМТ-д хүргэнэ. 7. СВМТ нь бүх бичиг баримтын бүрэн эсэхийг дахин нэг нягталсны дараа БНСУ-ын мэдээллийн системд бүртгэж оруулна.

8. СВМТ нь бүх бичиг баримтыг Монгол улс дахь БНСУ-ын ЭСЯ-нд хүргэж өгнө.

9. Монгол улс дахь БНСУ-ын ЭСЯ нь бүрдүүлсэн бичиг баримтуудыг шалгаж, шийдвэрээ гаргана.

10. СВМТ нь БНСУ-ын ЭСЯ-наас паспорт болон шийдвэрийн хариуг авна.

11. СВМТ-өөс ТГБ-дад паспортуудыг буцаан олгоно.

12. ТГБ-аас паспортаа буцаан авах.   

ТӨЛӨӨЛӨН ВИЗ МЭДҮҮЛЭХ 

Хүний өмнөөс төлөөлөн виз мэдүүлэх бол дараах бичиг баримтуудыг заавал хамт бүрдүүлэн өгнө.  Заавал өгөх бичиг баримт дутуу тохиолдолд хүлээн авахаас татгалзах боломжтой.

Төлөөлөгч хүн нь виз мэдүүлэгчийн эхнэр, нөхөр, аав, ээж, хүүхэд, эмээ, өвөө, ач, зээ бол дараах бичиг баримтуудыг заавал хамт бүрдүүлэн өгнө. Заавал өгөх бичиг баримт дутуу тохиолдолд хүлээн авахаас татгалзах боломжтой.

- Виз мэдүүлэгчийн иргэний үнэмлэх

- Төлөөлөгч хүний иргэний үнэмлэх

- Виз мэдүүлэгчийн болон төлөөлөгч хүний төрөл садангийн лавлагаа

  • Төрөл садангийн лавлагаа нь дээр дурдсан садангийн холбоог тодруулах зорилготой.

Төлөөлөгч хүн нь виз мэдүүлэгчийн ах, эгч, авга, нагац, үеэл зэрэг төрөл садангийн холбоотой бол дараах бичиг баримтуудыг заавал хамт бүрдүүлэн өгнө. Заавал өгөх бичиг баримт дутуу тохиолдолд хүлээн авахаас татгалзах боломжтой.

- Виз мэдүүлэгчийн иргэний үнэмлэх

- Төлөөлөгч хүний иргэний үнэмлэх

- Виз мэдүүлэгчийн болон төлөөлөгч хүний төрөл садангийн лавлагаа

  • Төрөл садангийн лавлагаа нь дээр дурдсан садангийн холбоог тодруулах зорилготой.

- Нотариатаар баталгаажуулсан итгэмжлэх

  • Нотариатаар баталгаажуулсан итгэмжлэх дээр виз мэдүүлэгч нь төлөөлөгч хүнд  итгэмжилж байгаа агуулгыг дэлгэрэнгүй тусгах (виз мэдүүлэгчийн болон  төлөөлөгч хүний мэдээлэл болон хэзээ хаана визээ мэдүүлэх, итгэмжлэх эрхүүдийн хязгаарыг нарийн тусгах) итгэмжлэлийн агуулга зөрчвөл хүлээн авахаас татгалзах боломжтой.
  • Төлөөлөгч хүн нь паспортаа буцаан авна гэвэл итгэмжлэх дээр энэхүү агуулгаа заах ёстой. Энэ тохиолдолд дахин итгэмжлэх авах шаардлагагүй болно.

- Нотариатаар баталгаажуулсан итгэмжлэхийн орчуулга

  • Нотариатаар баталгаажуулсан итгэмжлэхийг Солонгос хэл дээрх орчуулгын хамт өгөх зайлшгүй шаардлагатай. Солонгос орчуулга дутуу тохиолдолд хүлээн авахаас татгалзах боломжтой.

- ЭСЯ-ны зөвшөөрөл: Дээрх бичиг баримтууд бэлэн болмогц СВМТ нь ЭСЯ-руу холбогдон төлөөлөн виз мэдүүлэх зөвшөөрөл хүснэ. Төрөл садангийн холбоотой төлөөлөн виз мэдүүлэгчийн визний бичиг баримтыг ЭСЯ-ны зөвшөөрөл дор хүлээн авна. ЭСЯ-ны зөвшөөрлийн дагуу төлөөлөн виз мэдүүлэгч рүү холбогдох болно.

ВИЗ ШАЛГАХ ХУГАЦАА

Визээ мэдүүлсний дараах шалгах хугацаа нь дараах хүчин зүйлүүдээс шалтгаална.

  • Визний ангилал
  • Бичиг баримтуудын нарийвчлан шалгагдах эсэх
  • Бичиг баримтуудын бүрэн бүтэн байдал
  • Ярилцлага хийх шаардлагатай эсэх
  • Цаг үеийн нөхцөл байдал

Визний материал СВМТ-өөс Солонгосын Элчин Сайдын Яаманд хүргэгдсэнээс хойшхи шалгах хугацаанд дараах байдлаар өөрчлөлт орсон байна. Ангилал тус бүрээр хариу олгох хугацаа өөр байна.Ажлын өдрөөр тооцно.  

     - Эмчилгээ, виз авах зөвшөөрлийн код : 7 хоног

     - Байгууллага болон Гэр бүлийн урилга, сургалтын виз : 15 хоног

     - Богино хугацааны аялал (Олон удаагийн виз хамаарна) : 30 хоног

     - Гэрлэлт цагаачлагчийн эцэг эх, гэр бүл (F-1-5) визний хувьд виз мэдүүлсэн өдрөөс хойш 1 сар, Гэрлэлт цагаачлалын виз (F-6) мэдүүлсэн өдрөөс хойш 2 сар (өмнөхтэй адил)

     ※ Виз мэдүүлэх иргэдийн тоо хэмжээ болон виз мэдүүлж буй иргэний хувийн нөхцөл байдлаас хамааран визний материал шалгах хугацаанд өөрчлөлт орох боломжтой

Виз шалгагдах хугацаа болон визний хүчинтэй хугацааг хангалттай бодолцон, виз болон холбогдох бичиг баримтуудаа өгөхийг сануулж байна.

Яаралтай үед зүй ёсны үндэслэл бүхий визний мэдүүлгийг ЭСЯ-аас яаралтайгаар шалгаж болно. Энэ тохиолдолд визээ мэдүүлэхдээ хангалтай шалтгаанаа тайлбарлах хэрэгтэй.

ПАСПОРТ БУЦААН ОЛГОХ

Виз шалгагдаад дууссан тухай утсаар холбогдсоны дараа паспортаа буцаан авна. СВМТ-өөс паспортаа буцаан авахдаа дараах баримтуудыг заавал авч ирнэ.

ВИЗ МЭДҮҮЛЭГЧ ӨӨРИЙН БИЕЭР ИРЭХ БОЛ

Виз мэдүүлэгч өөрийн биеэр ирж паспортаа буцаан авах бол виз мэдүүлэгч мөн эсэхийг мэдэхийн тулд дараах бичиг баримтуудыг заавал авч ирнэ. Заавал үзүүлэх бичиг баримтаа авчраагүй тохиолдолд паспорт буцаан олгохоос татгалзах боломжтой.

- Виз мэдүүлэгчийн иргэний үнэмлэх

- СВМТ-д визээ мэдүүлсэн бол хэвлэж өгсөн төлбөрийн баримтаа авч ирнэ.

ТӨЛӨӨЛӨГЧ ХҮН НЬ ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН ПАСПОРТЫГ БУЦААН АВАХ БОЛ

Төлөөлөгч хүн нь виз мэдүүлэгчийн паспортыг буцаан авах бол дараах бичиг баримтуудыг заавал авч ирнэ. Заавал үзүүлэх бичиг баримтаа авчраагүй тохиолдолд паспорт буцаан олгохоос татгалзах боломжтой.

Төлөөлөгч хүн нь виз мэдүүлэгчийн эхнэр, нөхөр, аав, ээж, хүүхэд, эмээ, өвөө, ач, зээ бол дараах бичиг баримтуудыг заавал хамт авч ирнэ. Заавал үзүүлэх бичиг баримтаа авчраагүй тохиолдолд паспорт буцаан олгохгүй.

- Виз мэдүүлэгчийн иргэний үнэмлэх

- Төлөөлөгч хүний иргэний үнэмлэх

-  СВМТ-д визээ мэдүүлсэн бол хэвлэж өгсөн төлбөрийн баримтаа авч ирнэ.

-  Виз мэдүүлэгчийн болон төлөөлөгч хүний төрөл садангийн лавлагаа

  • Төрөл садангийн лавлагаа нь дээр дурдсан садангийн холбоог тодруулах зорилготой.

- Төлөөлөн паспорт авах зөвшөөрлийн бичиг (Маягтыг татах)

  • Хэдийгээр төлөөлөгч хүн нь виз мэдүүлэгчийн ойрын холбоо хамаарал бүхий хүн байсан ч “Төлөөлөн паспорт авах зөвшөөрлийн бичиг”- ийг авсан байх.
  • Тус төлөөлөх бичигт дараах мэдээллүүдийг тусгасан байх. (Төлөөлөгч хүний мэдээлэл болон хэн, хэзээ, хаанаас паспортыг авахыг нарийн тусгах.) Зөвшөөрлийн бичгийн агуулга зөрчвөл паспорт буцаан олгохоос татгалзах боломжтой. Төлөөлөн паспорт авах зөвшөөрлийн бичгийн загварыг эндээс харна уу.
  • Тус бичиг нь төлөөлөгч паспорт хүлээн авснаас хойш 14 хоногийн дараа устгагдана.

Төлөөлөгч хүн нь виз мэдүүлэгчийн ах, эгч, авга, нагац, үеэл зэрэг төрөл садангийн холбоотой бол дараах бичиг баримтуудыг заавал хамт авч ирнэ. Заавал үзүүлэх бичиг баримтаа авчраагүй тохиолдолд паспорт буцаан олгохгүй.

- Виз мэдүүлэгчийн иргэний үнэмлэх

- Төлөөлөгч хүний иргэний үнэмлэх

- СВМТ-д визээ мэдүүлсэн бол хэвлэж өгсөн төлбөрийн баримтаа авч ирнэ.

- Виз мэдүүлэгчийн болон төлөөлөгч хүний төрөл садангийн лавлагаа

  • Төрөл садангийн лавлагаа нь дээр дурдсан садангийн холбоог тодруулах зорилготой.

- Нотариатаар баталгаажуулсан итгэмжлэх

  • Нотариатаар баталгаажуулсан итгэмжлэх дээр виз мэдүүлэгч нь төлөөлөгч хүнд  итгэмжилж байгаа агуулгыг дэлгэрэнгүй тусгах (виз мэдүүлэгчийн болон  төлөөлөгч хүний мэдээлэл болон хэзээ, хаана визээ мэдүүлэх, итгэмжлэх эрхүүдийн хязгаарыг нарийн тусгах) итгэмжлэлийн агуулга зөрчвөл паспорт буцаан олгох боломжгүй.
  • Хэрэв төлөөлөн виз мэдүүлсэн хүн паспортыг буцаан авах бол тус агуулгыг анхнаасаа итгэмжлэл дээр тусгах. Энэ тохиолдолд дахин итгэмжлэх авах шаардлагагүй болно. 

Нотариатаар баталгаажуулсан итгэмжлэхийн орчуулга

  • Нотариатаар баталгаажуулсан итгэмжлэхийг Солонгос хэл дээрх орчуулгын хамт авч ирэх зайлшгүй шаардлагатай. Солонгос орчуулга дутуу тохиолдолд паспорт буцаан олгох боломжгүй.

 Визний шийдвэр хүлээх

Виз мэдүүлэх үйл явцыг шалгая гэвэл БНСУ-ын виза портал (visa.go.kr)-ын виз мэдүүлгийн үйл явцыг шалгах, хэвлэх хэсэгт хандана уу.

  • Виз мэдүүлгийн үйл явцыг шалгах, хэвлэх дээр дарж “Дипломат байгууллага” гэдгийг сонгох
  • Виз мэдүүлэгчийн паспортын дугаар, паспорт дээрх овог, нэр, төрсөн он сар өдрийг оруулж шалгана.

track the visa application

Визээ мэдүүлсний дараах шалгах хугацаа нь дараах хүчин зүйлүүдээс шалтгаална:

  • Визний ангилал
  • Бичиг баримтуудын нарийвчлан шалгагдах эсэх
  • Бичиг баримтуудын бүрэн бүтэн байдал
  • Ярилцлага хийх шаардлагатай эсэх
  • Цаг үеийн нөхцөл байдал

СВМТ-д визний мэдүүлгийг хүлээн авснаас хойш БНСУ-ын ЭСЯ-нд виз шалгагдах хугацаа нь 14 ажлын хоног болно. Визний төрлөөс хамааран шалгах хугацаанд өөрчлөлт орж болно. Жишээлбэл, гэрлэлт цагаачлалын визтэй хүний гэр бүл (F-1-5) өргөдөл гаргаснаас хойш нэг сар, гэрлэлт цагаачлалын виз (F-6) нь хүсэлт гаргасан өдрөөс хойш хоёр сарын хугацаатай шалгагдах болно. Визний материалаас шалтгаалан дээр дурдсанаас илүү цаг хугацаанд шалгагдах магадлалтай. Түүнчлэн, богино хугацааны визний хүчинтэй хугацаа нь 90 хоног юм. Виз шалгагдах хугацаа болон визний хүчинтэй хугацааг хангалттай бодолцон, виз болон холбогдох бичиг баримтуудаа өгөхийг сануулж байна.