Виз болон үйлчилгээний хураамж

Доорх ангиллаас өөрийн үйлчилгээнд тохирох визний хураамж болон үйлчилгээний хураамжийг сонгоно уу. 

Визний төлбөр

Бүх төрлийн визний төлбөрийн хэмжээг БНСУ-ын Засгийн газраас тогтоодог. Солонгосын виз мэдүүлэх  төв (СВМТ) нь Монгол Улс дахь БНСУ-ын ЭСЯ-г төлөөлөн энэхүү визний төлбөрийг хураан авах эрхтэй.

Энэхүү визний төлбөрийг америк доллараар тооцож авах бөгөөд виз мэдүүлэгчийн иргэний харьяаллаас хамаарч өөр байж болно. Монголоос бусад орны иргэдэд хамаарах визний төлбөрийн тухай мэдээллийг эндээс олж авна уу.

Монгол иргэдийн визний төлбөр   

 

Визний төрөл

Визний төлбөр

Нэг удаа нэвтрэх 90 хоног хүртэлх

-

Хоёр удаа нэвтрэх 90 хоног хүртэлх

-

Олон удаа нэвтрэх 90 хоног хүртэлх

-

Нэг удаа нэвтрэх 90-ээс дээш хоногийн

60 USD

Хоёр удаа нэвтрэх 90-ээс дээш хоногийн

70 USD

Визний төлбөрийг (ам.доллар) ОУШХБ СВМТ-ийн данс руу шилжүүлэхдээ дараах мэдээллийг анхаарна уу:

  • Банкны нэр: Худалдаа Хөгжлийн Банк (ХХБ)
  • Дансны нэр: International Organization for Migration Country Office in Mongolia
  • Дансны дугаар (америк доллар): 404202901
  • Гүйлгээний утга: визний төлбөр {овог нэрээ бичих} мөн паспортын дугаар.

Гүйлгээ хийхийн өмнө овог нэр, паспортын дугаар болон “KVAC Visa Fee” гэсэн утгыг зөв оруулсан эсэхээ нягтлан шалгана уу.

Виз мэдүүлэгч нь төлбөрөө онлайн банкаар төлж төлбөрийн баталгаа болох баримтаа авчирч өгнө. Энэ тохиолдолд баримтан дээр тухайн банкны албан ёсны тамга даруулсан байх. Виз мэдүүлэхэд шаардлага бүхий бусад бичиг баримтын хамт банкны баримтаа өгнө.

Аливаа нэмэлт үйлчилгээний төлбөр болон визний төлбөр, үйлчилгээний суурь хураамж зэрэг нь бүгд СВМТ-д нэгэнт визээ мэдүүлж бичиг баримтаа өгсөн бол визний хариунаас үл хамааран буцаан олгох боломжгүй. Шилжүүлгийн явцад гарсан алдаа зэрэг онцгой тохиолдолд асуудлыг СВМТ-ийн +976 7766 8888 дугаар луу залгаж лавлан шийдэж болно. СВМТ-ийн ажилтан буцаан олголтын тухай мэдээллийг танд өгнө. Буцаан олголтыг календарын 60 хоногийн дотор шийдэж олгоно.

Нэмэлт мэдээллийг Монгол Улс дахь БНСУ-ын ЭСЯ болон Korea Visa Portal цахим хуудаснаас авна уу.

Үйлчилгээний төлбөр

ОУШХБ СВМТ дараах үйлчилгээний төлбөрийг БНСУ-ын Засгийн газрын зөвшөөрөл дээр үндэслэн авах эрхтэй. Бүх төлбөрийг монгол төгрөгөөр  ОУШХБ-ын дансанд тушаана.

Үйлчилгээний төлбөрийг (монгол төгрөгөөр) ОУШХБ СВМТ-ийн данс руу шилжүүлэхдээ дараах мэдээллийг анхаарна уу:

  • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк (ХХБ)
  • Дансны нэр: International Organization for Migration Country Office in Mongolia 
  • Дансны дугаар (америк долларын): 404202900
  • Гүйлгээний утга: үйлчилгээний төлбөр {овог нэрээ бичих} мөн паспортын дугаар.

Гүйлгээ хийхийн өмнө овог нэр, паспортын дугаар болон “KVAC Service Fee”  гэсэн утгыг зөв оруулсан эсэхээ нягтлан шалгана уу.

Виз мэдүүлэгч нь төлбөрөө онлайн банкаар төлж төлбөрийн баталгаа болох баримтаа авчирч өгнө. Энэ тохиолдолд баримтан дээр тухайн банкны албан ёсны тамга даруулсан байх. Виз мэдүүлэхэд шаардлага бүхий бусад бичиг баримтын хамт банкны баримтаа өгнө.

Аливаа нэмэлт үйлчилгээний төлбөр болон визний үйлчилгээний суурь хураамж зэрэг нь бүгд  СВМТ-д нэгэнт визээ мэдүүлж бичиг баримтаа өгсөн бол визний хариунаас үл хамааран буцаан олгох боломжгүй. Шилжүүлгийн явцад гарсан алдаа зэрэг онцгой тохиолдолд асуудлыг СВМТ-ийн +976 7766 8888 дугаар луу залгаж лавлан шийдэж болно. СВМТ-ийн ажилтан буцаан олголтын тухай мэдээллийг танд өгнө. Буцаан олголтыг календарын 60 хоногийн дотор шийдэж олгоно.

СВМТ-д визний материалаа бүрдүүлэн өгөх үед виз мэдүүлэгчид үйлчилгээний суурь хураамж болон нэмэлт үйлчилгээний төлбөрийг тусгасан баримтыг гаргаж өгнө. Виз мэдүүлэгч өөр төлөөлөн гүйцэтгэх байгууллагаар үйлчлүүлсэн тохиолдолд хүсэлтийн дагуу СВМТ визний материалыг хүлээж авсны дараа тухайн байгууллагад баримтыг гаргаж өгөх боломжтой. Энэхүү журмыг зөрчсөн болон өөр бусад шижигтэй тохиолдолд Монгол Улс дахь БНСУ-ын ЭСЯ-нд хандана уу.

 Бүх виз мэдүүлэгчид

Үйлчилгээний суурь хураамж (нэг хүний)

57,000 MNT

 

Нэмэлт үйлчилгээний хураамж

Хувилах (нэг нүүр)

200 MNT

Виз мэдүүлгийн анкет бөглөх

17,000 MNT

ТҮЦ машины лавлагаа (нэг нүүр)

6,000 MNT

Эмнэлгийн бичиг баримт

  • Албан ёсны шинжилгээний хариу (цус, сүрьеэгийн шинжилгээний хариу)

12,000 MNT

Төгссөн сургуулийн бичиг баримтын орчуулга (нэг нүүр)

  • Албан ёсны дүнгийн хуудас
  • Албан ёсны үнэмлэх гэрчилгээ (диплом, зэргийн үнэмлэх гэх мэт)

15,000 MNT

Татварын тайлан (нэг нүүр)

15,000 MNT

Түрээсийн гэрээ (нэг нүүр)

20,000 MNT

Бусад бичиг баримтууд (нэг нүүр)

20,000 MNT