-
Виз мэдүүлгийн явц
Виз мэдүүлгийн явц
Оффисын мэдээлэл
Оффисын мэдээлэл
визний мэдээлэл
визний мэдээлэл
- Виз болон үйлчилгээний хураамж
- Мэдээ мэдээлэл
Визний Маягт Татах
Визний төрлийг сонгон тохирох маягтыг татан авч хэрэглэнэ үү. Бичиг баримт бүрдүүлэхээс өмнө шаардлагатай мэдээллүүдтэй танилцана уу.
Маягтыг хар өнгийн балаар бөглөнө.
- Виз мэдүүлгийн маягт болон холбогдох бичиг баримтууд
-
Ангилал
Маягтууд
Визний ангилал
Виз мэдүүлгийн маягт
Бүх
Бүх
Урилгын маягт
C-3, C-4, F-3, гэх мэт
Гэрлэлт цагаачлалын визтэй хүмүүсийн гэр бүлд зориулсан урилга
F-1-5
F-2
F-6
Бусад маягтууд
C-3, C-4, F-3, гэх мэт
D-2, D-4
D-4-3
D-4-3
D-9
D-10
F-1, F-2, F-6, гэх мэт
Хууль бусаар ажил хийхгүй байх амлалт бичиг (Уригч тал бөглөх)
F-1-5
Хөдөлмөр эрхлэхгүй тухай амлалт бичиг (Виз мэдүүлэгч бөглөх)
F-1-5
F-2
Гадаад эхнэр/нөхөр-ийн гэрлэлтийн байдлын талаарх дэлгэрэнгүй анкет
F-6
Гадаад эхнэр/нөхөр, уригч талын гэр бүлийн орлогын байдлын мэдүүлгийн бичиг
F-6
F-6
Бусад
Бүх
Батлан даалтын бичиг (Батлан даах хугацаа: БНСУ-ын хилээр нэвтэрсэн өдрөөс эхлээд 2жил)
-
-
- Визний ангилал тус бүрийн бүрдүүлэх бичиг баримт
-
Виз мэдүүлэгчдийн түгээмэл асуудаг визний төрлүүдийг доор жагсаалаа. Виз мэдүүлэхэд шаардлагатай материалуудын жагсаалтыг ЭСЯ-наас гаргасан “Виза файндер” дээр үндэслэн гаргасан ба манай веб сайтын мэдэгдэл хэсгээс татаж хэрэглэнэ үү. Нарийн мэдээлэл шаардлагатай тохиолдолд “Виза файндер”, Korea Visa Portal веб сайт болон HiKorea веб сайтаас авна уу.
Хэрэв та дипломат/ албан паспорттай бол ЭСЯ-руу шууд холбогдоно уу.
Урт хугацааны виз мэдүүлсэн хүмүүс БНСУ-д очмогцоо Цагаачлалын албанд оршин суух зөвшөөрлийн үнэмлэхээ мэдүүлнэ үү.
Урт хугацааны виз - 90-ээс дээш хоног
Визний ангилал
Визний төрөл болон бүрдүүлэх бичиг баримт
Хамт оршин суух, Байнгын оршин суух, Дагалдан, Дипломат болон гадаад улсын төрийн байгууллагын ажилтаны гэрт ажиллах.
F-1-3
F-1-9 Хилийн чанадад оршин суугч БНСУ иргэн (F-4) ангиллын визтэй иргэний эхнэр/нөхөр, насанд хүрээгүй хүүхэд F-1-13 Гадаад иргэншилтэй сурагчийн (Ерөнхий боловсролын сургууль) эцэг эх болон өвөө эмээ, ах эгч зэрэг гэр бүл F-1-21
F-1-22~24
Хөрөнгө оруулагч болон мэргэжлийн боловсон хүчний гадаад гэрийн үйлчлэгч
F-2-2
F-2-3
F-3-1
Гэрлэлт цагаачлал
F-6-1
Сургалт, Хэлний бэлтгэлд суралцах
D-2-1~4
Дипломын зэрэг, Баклаврын зэрэг, Магистрийн зэрэг, Докторын зэрэг
D-2-6
D-2-8
D-4-1
D-4-3
D-9-4 D -10
БОГИНО ХУГАЦААНЫ ВИЗ – 90 хүртэлх хоног
Визний ангилал
Визний төрөл ба бүрдүүлэх бичиг баримт
Хэвлэл мэдээлэл
C-1
Богино хугацааны зочлолт
C-3-1
C-3-4
C-3-9
Эмчилгээ
C-3-3
C-3-3 Multiple
Эмчилгээ Multiple
Мэргэжлийн
C-4-5
Гэрлэлт цагаачлагчийн эцэг эх гэх мэт
F-1-5
Хэрэв та дээр заагдсанаас өөр ангиллын виз мэдүүлэх болон асууж тодруулах зүйл байх тохиолдолд Korea Visa Portal-д хандан мэдээлэл авах, эсвэл Солонгосын Виз Мэдүүлэх Төв-тэй доорх хаягийн дагуу холбогдох боломжтой.
- Лавлах утас: +976-7766-8888
- Цахим хаяг: kvacmninfo@iom.int
* Дараах ангилалын виз мэдүүлэх тохиолдолд хөнгөвчилсөн нөхцөлөөр болон олон удаагийн нэвтрэх эрхтэй виз хүсэх боломжтой.
- Богино хугацааны нийтлэг (C-3-1)
- Богино хугацааны бизнес (C-3-4)
- Энгийн аялал жуулчлал (C-3-9)
Хөнгөвчилсөн болон Олон удаагийн нэвтрэх эрхтэй виз мэдүүлэхэд хамрагдах нөхцлүүдийн талаар болон бүрдүүлэх бичиг баримтын мэдээлэлтэй доорх линкээр танилцана уу.
- Хөнгөвчилсөн нөхцөл – Хамрагдах нөхцлүүд ба Шаардлагатай бичиг баримт
- Олон удаагийн виз - Хамрагдах нөхцлүүд ба Шаардлагатай бичиг баримт
- Виз авах зөвшөөрлийн код - Хамрагдах нөхцлүүд ба Шаардлагатай бичиг баримт
Визний Маягт Бөглөх Зааварчилгаа
Доорх хүснэгтэд байгаа “Виз мэдүүлэх маягтыг бөглөхдөө анхаарах зүйлс”, “Цээж зургийн шаардлага” болон “Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт”- тай сайтар танилцана уу.
- Виз мэдүүлэх маягтыг бөглөхөд анхаарах зүйлс
-
- Виз мэдүүлэх маягтыг хар өнгийн үзгээр Англи эсвэл Солонгос хэлээр бөглөнө. Монгол болон бусад хэлээр бөглөсөн тохиолдолд хүлээн авах боломжгүй.
- Виз мэдүүлэх маягт нь А4 цаасан дээр нэг талаар хэвлэгдсэн байх ба хоёр талаар хэвлэж бөглөсөн тохиолдолд дахин бөглөх шаардлагатай.
- Визний зөвшөөрлийн код авсан тохиолдолд БНСУ-ын Хилийн шалган нэвтрүүлэх албанаас авсан зөвшөөрлийн хуудсыг хэвлэж хавсаргах ба зөвшөөрлийн дугаарыг визний маягтад тодорхой бичих шаардлагатай.
Энд дарж “Виз мэдүүлгийн маягт (дугаар 17)”-г хэрхэн бөглөх заавартай танилцана уу.
Өргөдлийн маягт дээр бичигдсэн доорх мэдэгдлийг анхааралтай уншиж танилцана уу.
- Анкет бөглөх явцад нэмэлт зай шаардлагатай бол тусад нь цаасан дээр тэмдэглэж өгч болно эсвэл шаардлагатай нэмэлт материалуудыг хавсарган өгөх.
- Солонгос улсад зорчих виз авсны дараа, визтэй паспортоо алдах/гэмтээх эсвэл шинээр паспорт авсан бол өөрийн шинэ паспортны мэдээллээ визний төвд хандан мэдээллэнэ үү.
- Виз гарсан ч хилээр нэвтрэхэд ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд БНСУ-д зорчих боломжгүйг анхаарна уу.
- БНСУ -ын цагаачлалын хуулийн 9(1) дүгээр зүйлийн дагуу С ангиллын визтэй хүн БНСУ -ын хилээр нэвтэрсний дараа визний ангиллаа өөрчилж болохгүйг анхаарна уу.
- Хэрэв виз мэдүүлэхэд худал мэдүүлэг өгөх болон хуурамч бичиг баримт мэдүүлсэн нь илэрвэл визний зөвшөөрөл болон оршин суух зөвшөөрлийг түдгэлзүүлэх ба эрүүгийн хариуцлага хүлээн, БНСУ-ын хилээр нэвтрэх эрхгүй болохыг анхаарна уу.
- Виз мэдүүлэхэд шаардлагатай материалуудыг бүрэн мэдүүлээгүй тохиолдолд хүлээн авахыг хойшлуулах эсвэл хүлээн авахгүй байх боломжтойг анхаарна уу.
- Визний хариуг интернетээр “Korea Visa Portal” -веб сайтаар шалгах. Виз татгалзсан хариуг бичгэн хэлбэрээр авах бол дипломат төлөөлөгчийн газар биечлэн очиж хүсэлт гаргана уу. (энд дарж заавартай танилцана уу.)
- Цээж зургийн шаардлага
-
Виз мэдүүлгийн маягтад ашиглах цээж зураг нь БНСУ-ын Хууль зүйн яамнаас гаргасан дараах шаардлагыг хангасан байх шаардлагатай. Хэрэв таны цээж зураг доорх шаардлагыг хангаагүй тохиолдолд Солонгосын Виз Мэдүүлэх Төв (СВМТ) болон албан ёсны төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас шаардлага хангасан цээж зургийг ахин авахуулахыг шаардах эрхтэй болно.
- Виз мэдүүлэх өдрөөс 6 сарын дотор авахуулсан байх.
- Хэмжээ 3.5 Х 4.5 cm.
- Цагаан болон цайвар шаргал дэвсгэртэй байх.
- Эгц урагшаа харсан байх.
- Нарны шил болон малгай өмсөхгүй, нүд чихээ ил гаргасан байх.
- Виз мэдүүлэх бичиг баримт бүрдүүлэхэд анхаарах зүйлс
-
- Гадаад паспортын эх хувь болон 1 хувь хуулбарын хамт мэдүүлэх ба гадаад паспортын хүчинтэй хугацаа хилээр нэвтрэх өдрөөс хамгийн багадаа 6 сараас дээш үлдсэн байх.
- БНСУ-с авах албан ёсны бичиг баримтууд виз мэдүүлэх өдрөөс 3 сарын дотор авсан хүчинтэй бичиг баримт байх.
- Монгол улсаас авах иргэний бүртгэл мэдээлэлтэй холбоотой бичиг баримтууд виз мэдүүлэх өдрөөс 45 хоногийн дотор хүчинтэй.
- Монгол хэл дээрх бүх бичиг баримт солонгос хэлрүү орчуулагдсан байх шаардлагатай. (Нийгмийн даатгалын лавлагаа, банкны гүйлгээний хуулга болон дансны тодорхойлолтыг орчуулах шаардлагагүй).
- БНСУ-ын ЭСЯ нь виз мэдүүлэгчээс нэмэлт бичиг баримт шаардах эсвэл шаардлагатай тохиолдолд ярилцлага хийх эрхтэй юм. Энэ тохиолдолд БНСУ-ын ЭСЯ-ны консулын хэлтэс эсвэл СВМТ болон албан ёсны төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас виз мэдүүлэгчтэй утсаар холбогдож ярилцлагын хуваарь зэрэг холбогдох мэдээллийг өгөх болно.
- БНСУ-ын хилийн шалган нэвтрүүлэх хууль болон холбогдох хууль журамд үндэслэн виз татгалзсан хариуг зөвхөн бичгээр мэдэгдэх боломжтой. БНСУ-ын ЭСЯ болон СВМТ, албан ёсны төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас виз татгалзсан шалтгааны талаар утсаар болон амаар тайлбар хийх боломжгүй бөгөөд зөвхөн албан ёсны цахим хаяг Korea Visa Portal болон Визний явцаа шалгах хэсгээс шалгах боломжтой.